2011/03/28

Ms Office 2007, 2010-н DOCX форматын үл ойлголцол

Ms Office 2010 хувилбар гарснаас хойш хуучин ашигладаг байсан Ms Office 2007-оо устгаад суулгаж орхив. Шинэ оффисийн интерфэйс, дизайний шийдэл нь тэр нэг мөчийг хүртэл их таалагдаж байлаа. Ms Office Word 2010 програм дээр боловсруулсан бичиг баримтыг *.docx (XML) форматаар хадгалаад Ms Office Word 2007 програм дээр нээхэд үг хоорондын хоосон зайнууд нь устаж байжээ. Одоогоор ажил дээр минь миний хувийн хэвлэгч машин байхгүй тул хувийн тооцоолуур дээрээс зөөврийн хадгалах төрөөмжинд хуулж нийтийн хэвлэх машинаар хэвлэдэг. Хэвлэгч машинд холбогдсон тооцоолуурт Ms Office Word 2007 суусан бол миний бичиг баримтыг хэвлэхэд том асуудал үүснэ. (Үг хоорондын зайнууд санамсаргүйгээр устана)
Ө.х: MsOffice2007,2010-нDOCXформатынүлойлголцол гэж өөрчлөгдөнө.

Ямар шалтгаанаас болж ийм зөрчил үүсч байгаа судалтал энэ нь 
Office 2010-таа биш Office 2007-д хамааралтай асуудал аж. Office 2007 Service Pack 2 (2008 оны 9/25-нд гарсан)-оос хойш энэ алдааг зассан бөгөөд 2010-т шинэ "Compatibility Mode settings" ашигладаг болсон байна. 
Манайхны ихэнх тооцоолуурт дээр үед гарсан Serial-г нь хуулаад л асуудалгүй суучихдаг Office 2007 SP1 байдаг тул SP2 суулгах эсвэл Ms Office 2010 суулгаж бүрэн Upgrade хийхээс нааш ийм алдаа гарсаар байх болно.

Ямар нэгэн програм хангамжийн хувьд дараагийн шинэ хувилбар гарснаас хойш хуучин бүх хувилбаруудаа Upgrade (сайжруулалт) хийтэл нилээдгүй урт хугацаа хэрэгтэй байдаг. Эсрэгээрээ шинэ хувилбар нь хэрэглэгчдийн хүртээл болж чадахгүй бол сайжруулсан хэрэглэгчид Downgrade (бууруулалт) хийх нь ч бий.

Тэгэхээр энэ асуудлыг шийдэх 4 арга байна.

1. Microsoft-н  Office 2003-т ашиглагддаг *.doc форматаар файлаа хадгалах.
Хоосон зайны алдаанаас сэргийлэх хамгийн хялбар арга. Гэвч энэ нь Open XML-д суурилсан оффисын файл форматын шинэ боломжуудаг хэрэглэж чадахгүй. Мөн файлын хэмжээ шинэ docx форматаас хэд дахин илүү байна.

2. Ms Office Word 2010 -аас бичиг баримтаа *.pdf форматаар хадгалах.
Та Office 2010 ашигладаг байгаад боловсруулсан бичиг баримтаа бусад хүмүүст тараах бол pdf форматаар хадгалахад их тохиромжтой. Файлын хэмжээ ч бага. Форматын алдаа ч үүсэхгүй. Гэвч таны илгээсэн бичиг баримтыг үзэх хэрэглэгчид таны ашигласан фонт байхгүй байх,  зургын чанарт муу зэрэг дутагдалтай.

3. Ms Office 2007-г Update хийх.
Таны компьютерт хуучны Service Pack 1 байгаа бол Service Pack 2-оо сайжруулахыг зөвлөж байна. Энэ сайжруулалт нь зөвхөн DOCX форматын алдааг засаад зогсохгүй Оффисын програмууд дээр ажиллаж байх явцад гардаг гэнэт гацах, хэвжүүлэлт эвдрэх, фонтын эргэлзээнүү арилах юм. Та шинэ Office 2010-г суулгахыг хүсэхгүй байгаа бол энэ хамгийн тохиромжтой хэлбэр.

4. Ms Office 2010 суулгах.
Монголын нөхцөлд хүмүүс албан ёсны лицензийг нь худалдаж авч хэрэглэх боломж хэр байгаа билээ. Office Professional 2010 - гэхэд өөрөө 500$ үнэтэй. Интернэтээс кракдсан хувилбарыг нь татаж авч суулгаж болох боловч энэ нь эргээд таны аюулгүй байдалд хор хөнөөлтэй. Интернэтээр дүүрэн байгаа програмуудын түлхүүр, крак, патчуудаын ихэнх нь цаанаа хортой код агуулж байдаг. Тиймээс баталгаатай, аюулгүй крак олтлоо түр хүлээсэн нь дээр. 

Ер нь нээлттэй эхийн [Open Office] програм суулгах нь бидний хувьд ашигтай. Крак, патч хайх шаардлагагүй, хууль зөрчихгүй. Гадныхан бол хулгайн програм ашиглахыг дэлгүүрээс юм хулгайлж авч гарсантай адил ойлгодог.
Дэлхий даяар, тэр тундаа Монголчуудын 90%-с дээш нь Windows үйлдлийн систем, Ms Office програм ашиглаж, танил болчихсон. Тэгэхээр бүгдээрээ Open Office ашигла гэж тулгах нь хэцүү, хэрэглэгч өөрөө ямар програмаа ашиглахаа шийднэ. 
Манайхны хувьд мэдээллийн технологийн бичиг үсэг тайлагдалтаараа дундаж хэрэглэгчид дийлэнх. Тэдгээр хэрэглэгчдийн эрэлтийг дотоодын варез сайтууд, дуудлагын компьютерийн засварчид нийлүүлнэ. Хэрэглэгчдийн програмын эрэлтийг хангаж байгаа гэдгээ ойлгож варез сайтууд ч гэсэн үнэн зөв, аюулгүй, баталгаатай мэдээлэл хэрэглэгчдэд хүргэхээр эрмэлзэх хэрэгтэй гэж би бодож байна.

Би оффисын програмыг 500$-р худалдаж авна гэвэл итгэхэд тун хэцүү шүү. Үнэгүй гээд хэрэглэж дадсан програмаасаа өөр програмыг ашиглахад ч ярвигтай. Гэхдээ цаг нь ирэхээр мөнгийг нь төлсөн програм ашигладаг болно гэдэгт эргэлзэхгүй байна. 
Одоохондоо Install+Patch. :)

2 comments:

  1. Anonymous31/3/11 15:38

    Officoo update hiideg hergee

    ReplyDelete
  2. Anonymous25/1/22 06:03

    fun88 | Welcome Bonus, Casino & Slots
    Join us today! fun88 vin fun88 casino welcome bonus and play the most popular slots & live dealer casino games online at Fun88 Casino. 11bet Rating: 2.6 · 더킹카지노 ‎Review by Yetcasino

    ReplyDelete