2011/12/31

Шинэ жилийн мэндчилгээнүүд 2011-2012

2011 оны сүүлчийн нийтлэл
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
jagaarj.cdeq.mn
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай

Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

———————————————————————————–

Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!


———————————————————————————–

Он солигдох торгон агшинд
Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж
Юм бүхнийг шинэ болгох гэж
Ертөнцийн бүгдийг ариусгах гэж
Шинэ он хаалгыг чинь тогшлоо…
Үүдээ та нээгээрэй!
Шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.
Шинэ оноо хүлээгээрэй!
Шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай

———————————————————————————–
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2012 он түглээ
Сайхан баярлаарай

—————————————————————————————————————

Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай.
Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

————————————————————————————————————

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэй
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэлээ …
HAPPY NEW YEAR!!!

————————————————————————————————————

Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ хайр астал инээ
Сайхан инээд бүхнээрээ
Бүх ертeнцийг гийгүүлж байгаарай.
Happy new year 
jagaarj.cdeq.mn
*************************************

1.Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе 

************************************* 
2.Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай 
************************************* 
3.Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай 
************************************* 
4.Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай 
*************************************
5. Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шивнэлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаан үгсийг хамтад нь шивнэлээ 
************************************* 
6.Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
************************************* 
7. Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье
************************************* 
8.Золгож ирж буй 2012 он танд
Эрүүл энхийн жаргал
Инээн баясах учрал
Сэхээрч үйлгох ухаарал бүхнийг авчрах болтугай .
************************************* 
9.Зүүдэнд ч оромгүй сайхан бүхэн
Зүйрлээд ч амсамгүй аз жаргал хүсье
Ирж буй 2012 онд гэр дүүрэн гэгээтэй
Сэтгэлийн жаргалтай яваарай
************************************* 
10.Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе 
************************************* 
11.Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
************************************* 
12.Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье ************************************* 
13.Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд
Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад
Айлчлан ирж буй шинээ оноо
Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг
Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.
************************************* 
14.Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Happy new year. Сайхан баярлаарай. 
************************************* 
15.Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year
************************************* 
16.Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай 
 *************************************
17.Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй
  jagaarj.cdeq.mn
Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !!! ************************************* 
18.Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай

Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!  
 *************************************
19. Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2012 он түглээ

Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ
Сайхан баярлаарай.
************************************* 
20.Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ
jagaarj.cdeq.mn
Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он гарлаа. 
************************************* 
21.Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будран малгайлна
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай!

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе! ... 
************************************* 
22.Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэлэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

Будар будар цасанд
Буурал дэлхий цав цайж
Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!
************************************* 
23.Саа солонго цацарч
Сайхан дуу уянгалсан
Гацуур модод саглайж
Гоёл унжлагаа гялалзуусан шинэ оны мэнд!

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнөгтэй хайр бэлэглэе
Амсаад л баялхам жаргал бэлэглэе
Алгуурхан инээх танд баярын мэнд хүргэе!
*************************************
24............. Компанийн шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн эрхэмсэг 
НОЁД, ХАТАГТАЙ нараа

Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Өнгөрч буй 2011 он манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа. Өнөөдрийн ............ Компанийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүтээл нь манай байгууллагын ажилтан, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань хүч хөдөлмөрөөр бий болсоныг цохин хэлэхэд таатай байна.

Ирэх жилд бид өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо цэгнэж илүү ирч хүчтэй ажиллах ёстой. Өмнөө тавьсан урт хугацааны зорилготай байх, аливаа ажлыг тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, үйлдэхийн нэн чухлыг ч бид улам мэдэрлээ.

Ирж буй 2012 он бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бүхэний нэгэн адил итгэл төгс байна.

Халуун ам бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа Та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Баярлалаа  jagaarj.cdeq.mn

source: nar.mn , mhri.mn

No comments:

Post a Comment