Showing posts with label AntiHidden. Show all posts
Showing posts with label AntiHidden. Show all posts

2010/12/04

AntiHidden links on your page

/Download Antihidden - FREE software for windows/
Нуугдсан хавтас бүрийг илрүүлж, халдсан вирус бүрийг устгана
  AntiHidden v1.2 »ЭНД дарж татаж авна уу.
(ямар нэгэн вирус, троян байхгүй, 100% Free Software for  windows)
Програмын тухай дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Танд санал хүсэлт байвал энд бичнэ үү.
AntiHidden Програмын шууд татах, зурагтай баннерыг өөрийн сайт дээрээ байрлуулах бол доорх HTML кодоос тохирох хэмжээтэйг нь хуулж тавина уу. Хамтран ажилласанд баярлалаа.

Preview 150x45
AntiHidden links on your page
HTML code


Preview 180x50
AntiHidden links on your page
HTML code

2010/12/02

AntiHidden v1.2 [New FREE software for Windows]

AntiHidden v1.2 NewЭнэ хувилбарт шинээр вирустсан флашанд ихэнхдээ үүссэн байдаг *.scr *.bat *.vbs *.dll өргөтгөлтэй файлуудыг нэмэж олж устгадаг болж, ашиглахад илүү хялбар болгов.

/Download Antihidden - FREE software for windows/
AntiHidden v1.2 »ЭНД дарж татаж авна уу.
Нуугдсан хавтас бүрийг илрүүлж, халдсан вирус бүрийг устгана
(ямар нэгэн вирус, троян байхгүй, 100% Free software for Windows)
AntiHidden v1.2 »ЭНД дарж татаж авна уу.

2010/10/27

hidden аттрибуттай Хавтасыг сэргээх 4 AntiHidden v1.1

Энэ удаагын хувилбарт:

*.url *.lnk өргөтгөлтэй буюу хавтас, файлын нэрээр shortcut үүсгэсэн файлуудыг устгадаг болов.

AntiHidden v1.1 ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.

2010/10/15

hidden аттрибуттай Хавтасыг сэргээх 3


Batch файлыг засварлаж доорх өөрчлөлтүүдийг хийв. 1 өдрийн дотор 3 хувилбар гаргав. Kke.


1. Ил хуулагдсан файлуудаас *.exe, *.url, *.inf файлуудыг олж устгадаг болов. Ямар нэг permission-н асуудал үүсэхгүй. (засварласан)
2. Бүх хавтас, файлуудын аттрибитын hidden, system file -г болиулах. Ингэхдээ өмнөх хувилбарт архив, index-лэх аттрибитуудыг засдаг байсан нь шаардлагагүй гэж үзээд хассан. (засварласан).
3. Batch скрипт ажиллаж байх үеийн болон дууссаны дараа мэдээлэл үзүүлж, засаж дуусаад txt файл руу файл, хавтасуудын мэдээлэл гаргадаг болов. (шинээр нэмсэн)


-Шинэ хувилбарыг нь эндээс татаж аваарай. [AntiHidden v.1.0]



-Дээрхийн эсрэг буюу файл, хавтас hidden болгогчийг эндээс татаж авч туршиж үзэж болно. [HiddenYes]

-Бүх хувилбаруудыг эндээс харж, татаж авч болно. [Download Center]

2010/10/14

hidden аттрибуттай Хавтасыг сэргээх 2

Вирустсан флашыг ажиглаад байхад доорх ерөнхий тохиолдлууд илэрч байна.
1. Ил хуулсан бүх хавтаснуудын нэрээр Богино зам буюу "Shortcut" үүсгэдэг.
2. Файл, хавтаснуудын аттрибутыг hidden, system file болгож өөрчилдөг.

Өмнөх нийтлэл дээр оруулсан batch файлаа бага зэрэг засварлаж доорх өөрчлөлтйг хийв.
1. Ил хуулагдсан файлуудаас "Shortcut" буюу (*.url) өргөтгөлтэй файл, мөн вирусны хуулбар "*.exe" өргөтгөлтэй файлуудыг шууд устгадаг болов. Одоохондоо яг вирус мөн гэж таних чадваргүй тул програмын инсталл, энгийн *.exe -г устгана. Тиймээс энэ нь дэд хавтаснуудад хандахгүйгээр зөвхөн ил хуулагдсаныг устгана. Ил хуулсан хэрэгтэй *.exe байвал нөөцөлж аваарай. (шинээр нэмсэн).
2. Бүх хавтас, файлуудын аттрибитын hidden, system file -г болиулах (хуучин байсан).

Шинэ batch файлыг эндээс (AntiHidden) татаж аваарай.

Санамж: Вирустсан флаш дискэн дээр ажиллуулахаас өмнө хэрэгцээтэй файлаа урьдчилан хуулж авна уу. Та сайн дураараа авч ашиглаж байгаа тул гарч болох хохирлыг та өөрөө хариуцна.

Цаашдаа энэ скриптийг улам сайжруулаад жижигхэн антивирус програм хийвэл ямар бол гэсэн санаа төрлөө.

hidden аттрибуттай Хавтасыг сэргээх

hidden аттрибуттай Хавтасыг сэргээх
Зөөврийн флаш дискээ энд тэнд залгаж явдаг хүмүүсийн флаш диск вирустахгүй байна гэхэд хэцүү. Учир нь таны залгасан 10 компьютерийн бүрийн нэг нь Цонх (Виндовс) үйлдлийн системтэй байх учраас вирустах нь гарцаагүй.
Өөрийн компьютерт антивирусаар шалгаад вируснуудаа устгаад азаар файлуудаа алдчихаагүй ч хамаг хавтас, файлууд чинь "hidden" болчихсон байх нь энгийн үзэгдэл.
Энэ тохиолдолд та яадаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн түрүүнд Windows Explorer-н Tools цэсний Folder Options -руу ороод View хэсгээс "Hidden files and folders" -н "Show hidden files and folders" -г идэвхжүүлэх ёстой.
1. Бүх хавтсан доторх файлуудыг тухайн нэртэй адилхан шинэ хавтас үүсгэж хуулах. Файлуудын аттрибутуудыг өөрчлөх (аттрибут гэж тухайн файл дээр очоод баруун товчоо дараад "Properties" гэж орохыг хэлж байна).
2. Мэргэжлийн хүнээс туслалцаа авах.

Эхний тохиолдолд азаар таны флашанд халдсан Trojan таны файлын аттрибытг системийн файл гээд өөрчилчихсөн бол гар аргаар өөрчлөх боломжгүй болно. Тиймээс 2-р сонголтыг сонгохыг зөвлөж байна. Гэхдээ танд 3-р сонголт бий.

Би урьд нь флаш дискэндээ 1-с 5- хүртэлх нэрээр хавтас үүсгээд "hidden" аттрибуттай байсан ч замаар нь хандаж хэрэгтэй зүйлээ олдог байсан. Тэгээд MSDOS-н attrib команд ашигласан жижиг файлаа(*.cmd) ажлуулж "hidden" аттрибутыг арилгадаг байв. Харин саяхан найзын маань флаш диск вирустээд надаас туслалцаа гуйсан юм. Би ч өнөөх файлаа нээгээд хавтаснуудын нэрийг нь бичье гэж бодож байтал тэнд бараг 50 шахам хавтас байлаа. Гараар хийхээс залхуу хүрээд жаахан судалтал "attrib" команд нь өөрөө нилээн уян хатан байхаар хийгдсэн DOS-н команд байв.

attrib - г гар аргаар ашиглах:
1. Run комманд ажлуулаад (Winkey+R) "cmd" гэж бич. (MSDOS-н хар дэлгэц дээр таны Цонхны танилцуулга, хувилбарын дугаар гарч ирнэ. Цонх Виста хүртэлх хувилбарууд 6.0.6** хувилбартай байдаг. Харин "Windows 7" үйлдлийн системийг гаргахдаа шууд энэ хувилбарынх нь нэрийг өгсөн байх).

2. Одоо гарч ирсэн цонхон дээрээ "attrib" гэж бичээд үз. Хэрвээ "'attrib' is not recognized as an internal or external command, operable program or batch file." гэж байвал таны компьютерийн системийн "path"-нд "C:\Windows\System32" директор байхгүй байна гэсэн үг. My Computer дээр баруун товчоо дараад Propoerties\ Advanced system settings\Environment Variables дотроос Path гэсэн хувьсагчийг олоод Edit дарна. Variable Value дээрх олон утгуудын араас ";" бичээд C:\Windows\System32 директор нэмнэ.

3. Системийн path -г зассан тул cmd дахиж ажлуулах хэрэгтэй. Одоо дахин attrib гэж бичээд үз. Өмнөх шигээ алдаа заахгүй бол одоо асуудалгүй гэсэн үг.

4. post soon....

attrib - г шууд ашиглах:
Дээрх олон тохиргоо, тайлбар хэцүү санагдаж байвал миний бэлдсэн доорх batch файлыг татаж авч ашиглаарай. Вирус биш зүгээр файл, хавтасын тохиргоо өөрчлөх шууд ажиллах код байгаа. Татаж авсан файлаа флаш дискэндээ ил хуулаад (Ямар нэг хавтас дотор биш root байрлалд хуулах хэрэгтэй. ) вирустсэн үедээ ганцхан товшоод л бүх хавтас, файлуудын hidden тохиргоог авч хаяарай.

Татах - hiddenNO (Өөрийн байгаа директор доторх бүх хавтас (дэд хавтас орно), файлуудыг харагдуулдаг болгоно. ТАНД ЭНЭ НЬ Л БАЙХАД БОЛНО.)

Татах - hiddenYES (дээрх үйлдийнхээ эсрэг үйлдэл. Ө.х код байрлаж байгаа директорын бүх хавтас (дэд хавтас ч ялгаагүй), файлуудыг харагдуулахгүй болгоно. НАЙЗЫГАА ЧАДАХАД ХЭРЭГ БОЛНО)