1-Р БАГ - "SW07" /II-р байр/
2-Р БАГ "OS-4"
3-Р БАГ "SSA" //I-р байр//
4-Р БАГ "SW-OS"
5-Р БАГ "SEED" /III-р байр/
6-Р БАГ "ҮЙЛДЛИЙН СИСТЕМ"
Showing posts with label CSMS. Show all posts
Showing posts with label CSMS. Show all posts
2011/05/14
CS207 Monday-3 OS Seminar Slides
1-Р БАГ "OPEN SOURCE" /III-р байр/
2-Р БАГ "ANDROID TEAM" /I-р байр/
3-Р БАГ "BEGINING"
4-Р БАГ "GENERAL PURPOSE" /II-р байр/
5-Р БАГ "SSHS"
2-Р БАГ "ANDROID TEAM" /I-р байр/
3-Р БАГ "BEGINING"
4-Р БАГ "GENERAL PURPOSE" /II-р байр/
5-Р БАГ "SSHS"
2011/05/12
"ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР 2011" ШУТИС-КТМС
МТА 20 жилийн ой "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР 2011"
Төсвийн орлогыг бүрдүүлэгч
Засгийн газрын зардлыг санхүүжүүлэгч эх үүсвэр
Засгийн газраас улс орны нийгэм эдийн засгийг зохицуулдаг гол хэрэгсэл
Энэ бол ТАТВАР
"БИД ИРЭЭДҮЙН САНХҮҮЧИД 2011" тэмцээн ШУТИС-КТМС
(OFFSHORE, 7+1, АЖИЛЧИН ЗӨГИЙ, FREEDOM, ХААН, TAX IN TIME,
LEADER, THUMBS UP, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАГ)
2011/04/15
2011/03/03
КТМС сайт болон хичээлийн блогуудын RSS
Цаг тутам өсөн нэмэгдэж байгаа интернэтийн мэдээлллийн урсгалаас зөвхөн өөрт хэрэгцээт мэдээлэл олж авахад хэцүү болжээ. Харин бид RSS - Really Simple Syndication буюу Шинэчлэлт тандагч гэж орчуулагдаад байгаа xml ашиглаж вэб, блогын мэдээллийг хялбаршуулсан форматад хувиргагчийг ашигласнаар мэдээллийг төрөл бүрийн rss уншигч, и-мэйлээр хүлээж авах нь маш их цаг хэмнэж чаддаг. КТМС-н зарим багш нар, өөрийн ордог хичээлийн блогуудын RSS хаягийг дор сийрүүлэн бичэв.
Би өөрийн хичээл ордог оюутнуудын и-мэйл хаягийг бүртгэж авч И-мэйл subscribe хийж байгаа билээ. Ингэснээр таныг хичээлийн блогт зочилж нийтлэгдсэн шинэ нийтлэл уншиж амжаагүй байсан ч таны и-мэйлд очих тул мэдээлэл авахад илүү хялбар байх юм.
Цаашид хичээлийн блогуудын RSS-г http://feeds.cdeq.mn/ХИЧЭЭЛИЙНКОД гэсэн форматаар байршуулах төлөвлөгөөтэй байна.

1. JAGAARJ блог
URL - http://jagaarj.cdeq.mn
URL - http://jagaarj.cdeq.mn

2. Ch. Erdenebat блог
URL - http://erdenebat.cdeq.mn
RSS - http://feeds.cdeq.mn/ch-erdenebat
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх

3. SW40-A. Khuder блог
URL - http://khuder.cdeq.mn
RSS - http://feeds.cdeq.mn/khuder
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх

4. КТМС вэб сайтын шинэ мэдээлэл
URL - http://csms.edu.mn
RSS - http://feeds.cdeq.mn/csms
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх

5. CS203-Объект хандлагат програмчлал
URL - http://cs203.cdeq.mn
RSS - http://feeds.cdeq.mn/cs203
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх

6. CS207-Үйлдлийн систем
URL - http://cs207.cdeq.mn
RSS - http://feeds.cdeq.mn/cs207
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх
2011/02/09
2011/02/08
КТМС-н охидын шинэ рок хамтлаг "IXORA"
Монголын охидын рок хамтлаг "IXORA" нь 2010 оны 6-р сарын 7 нд байгуулагджээ. Охидын хамтлаг маань КТМС-н оюутнуудаас гаралтай тул манай оютнууд дэмжээрэй. IxoRa хамтлагийн хүсдэг зүйл бол "Өмнө нь хаана ч, хэн ч тоглоогүй тэр хөгжмийг эрэлхийлж, өөрсдийн хүсэл зоригоосоо тэр хөгжмөө хайх" юм байна.
Нэрний тухай:
IXORA-(Мөнхийн ургадаг цэцэгний нэр , хурц шийдэмгий бас гоо сайхан мөн хүмүүст ухаарлыг бэлэглэдэг гэсэн бэлэгдэлтэй цэцэг )
Гишүүд:
-Гитарчин, дуучин Dono/Everose/,
-Басс гитарчин, дуучин Tsatsral/Musungvnj/ ,
-Бөмбөрчин Лхам/Bvjee/ гэсэн 3-н хүний бүрэлдэхүүнтэй oхидын хамтлаг. Анх 4-н гишүүнтэй байгуулагдаж байсан. Соло гитарчин маань өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч 3-улаа үлдсэн ч Dono соло гитар сурч урьдын адил басс гитарчин Tsatsral,дуучин Dono 2хамт дуулж байгаа.
-Басс гитарчин, дуучин Tsatsral/Musungvnj/ ,
-Бөмбөрчин Лхам/Bvjee/ гэсэн 3-н хүний бүрэлдэхүүнтэй oхидын хамтлаг. Анх 4-н гишүүнтэй байгуулагдаж байсан. Соло гитарчин маань өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч 3-улаа үлдсэн ч Dono соло гитар сурч урьдын адил басс гитарчин Tsatsral,дуучин Dono 2хамт дуулж байгаа.
Урсгал:
Анх Grunge Rock-р тоголж байсан бол одооноос шинээр ALTERNATIVE METAL /Art rock,Progressive metal, Atmospheric rock, Avant-garde/ урсгалаар тоглохыг хичээж байгаа гэхдээ ... одоогоор өөрсдийн зохиосон 2 дуутай.. Нирвана коверлодог байсан одоо шинэ урсгалаараа Tool,Deftones...гэх мэт Art rock хамтлагуудыг коверлож байгаа.
Уран бүтээл:
Одоогоор Art rock урсгалын "Хүний новшийн сэтгэл", "Зөрчил" гэсэн 2 дуутай.
Хэлэх дуртай үг:
Үхсэн ч ороокдоо үнэнч...
Анхны тоглолт:
Анх нэг хамтлаг болоод хамгийн анх гарсан тайз гэвэл Playtime 2010-н Их Завсарлага дээр болсон шалгаруулалт юм байна.25хамтлагаас 10ыг нь шалгаруулж авсан.Тэр 10т нь багтаж чадсанаараа маш их урам авсан хэхэ.. Тэгээд орсон хамгийн анхны тоглолт нь Playtime 2010 байсан.
Анх нэг хамтлаг болоод хамгийн анх гарсан тайз гэвэл Playtime 2010-н Их Завсарлага дээр болсон шалгаруулалт юм байна.25хамтлагаас 10ыг нь шалгаруулж авсан.Тэр 10т нь багтаж чадсанаараа маш их урам авсан хэхэ.. Тэгээд орсон хамгийн анхны тоглолт нь Playtime 2010 байсан.
2011/01/17
Оюутнуудын анхааралд (Хүний хөгжлийн - 500000₮)
Сайн байцгаана уу та бүхэн хүний хөгжлийн 500000-гаа авахаар бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
- Хорооны тодорхойлолт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Өргөдлийн маягт /татаж авах/ (хэвлэж аваад гараар бөглөнө)
- Сурдаг нь үнэн болох тодорхойлолт
Хорооны тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбарыг зөвлөх багшдаа үлдээж, Өргөдлийн маягт, сургуулийн тодорхойлолтыг өөрийн харьяалалын хороо, багтаа өгнө.
Оюуны сургалтын төлбөрөө төлөхдөө 500000 төгрөгийг хасч тооцоолно. Мөн магистр, докторын оюутнууд үүнд хамрагдаж болно.
2010-2011 оны хичээлийн жилийн намрын улиралд төгссөн оюутнууд материалаа бүрдүүлэн хамрагдах боломжтой.
2010-2011 оны хичээлийн жилийн намрын улиралд төгссөн оюутнууд материалаа бүрдүүлэн хамрагдах боломжтой.
Мэдээг бичсэн: О. Мөнзул, Оюутнуудын анхааралд (Хүний хөгжлийн 500000), Мэдээллийн системийн менежмент, 2011 Jan 17, 2011 Jan 17, http://omunkhzul.blogspot.com/2011/01/500000.html
2011/01/11
2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр "Хүний хөгжил сан"-аас хишиг хувь хүртээх тухай
2011 - 01 - 07
"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ" -д
Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон.
Оролцогч талууд:
• Суралцагч
• Сум, хорооны нийгмийн ажилтан
• Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
• Их, дээд сургууль, коллеж
• Сургалтын төрийн сан
• Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
• Сангийн яамны төрийн сан
Суралцагч
Монгол Улсын их дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид суралцаж байгаа
• Диплом
• Бакалавр
• Магистр
• Доктор оюутнууд хамрагдана.
Суралцагч нь хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно.
Хүсэлт гаргахдаа юу бүрдүүлэх вэ?
• Овог нэр
• Регистрийн дугаар
• Иргэний үнэмлэхт бичигдсэн хаяг
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх
• Суралцаж байгаа сургууль, салбар сургууль,мэргэжил, дамжаа /курс/
Сум, хорооны нийгмийн ажилтан
• Хүсэлт гаргасан суралцагчийн хувийн хэрэгт нь бичилт хийж, тухайн иргэний нэр, хаяг, суралцаж байгаа сургуулийн талаарх мэдээллийг багтаасан жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
• Сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн суралцагчийн "Хүний хөгжил сан" дэвтэрт нь бичилт хийнэ.
Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
• Сум, хорооны нийгмийн ажилтнаас ирсэн жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
• Хүний хөгжил сангаас хувь хүртсэн суралцагчийн тухай мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтанд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
Анхаарах зүйлс:
2011/01/10
КТМС-Бие даалтын нүүр 2011(.docx)
КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК, МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ
Computer Science and Management School, (School of Computer Sciene and Management)
Computer Science and Management School, (School of Computer Sciene and Management)
Бие даалтын ажил хийхдээ ашиглаарай. [csms_bd_nuur.doc] - Татах
2011/01/04
Програм хангамж-Дэндүү давчуу (ШУТИС КТМС-ийн шинэ жил 2010)
КТМС-Програм хангамжийн шинэ жилийн мэндчилгээ-Дэндүү давчуу
(Багшийн амьдралын тухай)
(Багшийн амьдралын тухай)
Оролцон тоглогчид: (гарч ирэх дараллаараа) А. Эрдэнэбаатар Ц. Ганбат Г. Болд-Эрдэнэ Т. Золбоо П. Дэлгэрмөрөн А. Хүдэр Б. Болдхүү Д. Ундраа Д. Золзаяа М. Мөнхтуяа Ч. Эрдэнэбат н. Өлзийбаатар Б. Долгорсүрэн Д. Энхжаргал Х. Нямсайхан Ө. Сүх-Очир Д. Сарангэрэл С. Бауырбек Б. Батзолбоо
2010/12/27
КТМС-2010 Шинэ Жил | CSMS-2010 New Year
2010.12.26 -нд КТМС-н багш ажилчдын шинэ жилийн баяр амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн шинэ жилийн баярыг програм хангамжийн салбарынхан зохион байгуулав. Цэнгүүн профессорын багуудын төлөөллөөс бүрдсэн видео мэндчилгээгээр эхлэж авъяаслаг оюутнуудын урлагийн тоглолт, хамтлаг дуучдын урлагийн номер, караоке дууны тэмцээн, цахим азтан тодруулах ёслол, програм хангамжийн салбарын видео клип мэндчилгээг салбарын багш нар амьдаар дуулж үзүүлсэн юм. Бидний бэлдсэн профессорын багуудын хөгжилтэй мэндчилгээнүүдийг сонирхоно уу.
Жич: Эдгээр хошин эвлүүлгэн мэндчилгээн дээрх хүмүүс нь жинхэнэ хүмүүс нь өөрсдөө биш болно. :)
КТМС-Захирал (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Захиргаа (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Програм хангамж (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Техник хангамж (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-ЭЗО Санхүү (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Мэдээллийн Систем (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Маркетинг (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Эконометрик (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Менежент (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Систем хамгаалал (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Гадаад хэл (2010 шинэ жилийн мэндчилгээ)
КТМС-Он тоолох мөч (2010 шинэ жилийн мэндчилгээ)
2010/12/22
Эрхэм оюутан та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн
Эрхэм оюутан та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе!
КТМС Програм хангамжийн салбарын хамт олон
2010/12/21
КТМС 2010-2011 Намар, Шалгалтын Хуваарь 2 (Бак, Маг)
КТМС-Н 2010-2011 Намар, Шалгалтын Хуваарь (Бак+Маг)
(2010.12.21 ны байдлаар өөрчлөгдөн гарсан ШИНЭ хуваарь)
2010/12/15
КТМС 2010-2011 Намар, Шалгалтын Хуваарь
![]() |
| КТМС |
КТМС-Н 2010-2011 Намар, Шалгалтын Хуваарь
(2010.12.15 ны байдлаар гарсан хуваарь. Энэ хуваарь өөрчлөгдөж ч магадгүй тул мэдээллийн самбараас давхар харж байгаарай )
2010/11/29
А.Хүдэр - "Програмчлалын үндсэн аргууд" хоёр дахь хэвлэл
КТМС-н Програмчлалын технологийн профессорын багийн ахлах багш Алтангэрэлийн Хүдэрийн "Програмчлалын үндсэн аргууд" номын 2 дахь хэвлэл оюутан, сурагч, багш та бүхний оюуны их далайд дусал нэмэхээр хэвлэгдлээ.
ӨМНӨХ ҮГУг ном анх хэвлэгдэж гарснаас хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд мэдээллийн технологийн ертөнцөд олон чухал өөрчлөлтүүд гарсан байна. Энэхүү өөрчлөлтүүдийг даган тухайн ном ч мөн өөрчлөгдөх хэрэгтэй болж байна.
Энэ удаагийн хэвлэлтэнд 4 шинэ бүлэг нэмэгдсэнээр долоон зуу орчим бодлоготой болсон ба жишээ програм наян нэг болсон байгаа. Мөн уг ном нь www.spoj.pl/ABRAMOV гэсэн вэб сайттай болсон бөгөөд энэ сайт дээр байрлах санд зуу орчим бодлогууд орсон. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд үнэгүй ашиглагдах тул хэн ч дэлхийн аль ч улсаас хандан бодлогонд зориулан бичсэн програмаа хэдэн секундын дотор шалгуулах боломжтой юм.
Мөн энэ номын агуулга нь вэб сайтын хамт ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбарт шинээр элссэн орсон оюутнуудын судалдаг CS200 - “Програмчлалын үндэс” хичээлд сүүлийн гурван жил хэрэглэгдэж байна.
Их дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар уг номыг програмчлалын бодлогын хураамж байдлаар хэрэглэж болох ба оюутан сурагчдын хувьд бие дааж мэдээлэл зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид бодлогуудын жишээ програмуудыг зөвхөн С, Паскал хэл дээр бус сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа Жава хэл дээр хийхээр төлөвлөж байна. Номын талаарх санал хүсэлтээ altangerel.khuder@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Уг номыг дахин хэвлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбар болон монгол хэл дээрх вэб сайтын байнгын ажиллагааг хангаж байгаа Польшийн Гданьск хотын Технологийн Их сургуулийн Алгоритм, Системийн Загварчлалын Тэнхмийн дэд профессор Адриан Косовски нарт талархлаа илэрхийлж байна.
Хуудасны тоо: 168
Үнэ: 5000 төгрөг.
Утас: 99068710
КтМС-ийн 200 тоот өрөөнд ирж авч болно.
2010/11/24
"INVESTMENTS-2010" -н ялагчид тодорлоо
Жил бүр КТМС-н санхүү эдийн засгийн профессорын багаас зохион байгуулдаг хөрөнгө оруулалтын тэмцээн 2010-11-23-нд КТМС-н 205 тоотод амжилттай болж ялагчдаа тодрууллаа. Тэмцээний нээлтийг нээж СЭЗП багийн багш Энхтуяа /ph.d/ нээж үг хэлж, үргэлжлүүлээд өдөрлөгт оролцсон байгууллагуудын төлөөлөгчид илтгэл тавив. Энэ удаагийн тэмцээнд нийтдээ 9 баг оролцож гэрийн даалгавар, асуулт хариулт, онолын бодлогоор ур ухаанаа уралдуулсны дүнд "CEO" баг нийлбэр оноогоороо тэргүүлэн шилжин явах цомын эзэн болж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Энэ удаагийн тэмцээний бага зэргийн техникийн саатлыг эс тооцвол урьд жилүүдийнхаас илүү зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болсон гэдэг нь тэмцээнийг үзэж байх үед ажиглагдлаа. Оролцогч багуудын ихэнх нь сурсан зангаараа яг өдөрлөгийн үеэр багийн мэндчилгээ, илтгэлээ авчирсан нь техникийн саатал гарахад нөлөөлсөн нь дамжиггүй. Зарим багийн мэндчилгээ хугацаанаас хэтэрсэн урт, 2 миниутын бичлэг нь 4GB хэмжээтэй том файлууд байв. Ямар нэгэн ажлыг цагийг нь тулгаж хийх биш урьдаас бэлтгэл сайн базаасан бол ингэж хүндрэл үүсэхгүй байсан биз. Тайван цагт хөлс их урсгавал дайны цагт цус баг урсгана гэсэн үг байдаг билээ.
Үүнээс дүгнэхэд Өдөрлөгийг сонирхохоор ирсэн КТМС-н магистрант оюутнууд, бакалаврын оюутнууд их байсан нь тэмцээний тухай мэдээлэл их олон хүнд хүрч, нэр хүндтэй тэмцээн болсон гэдэг нь харагдсан юм.
2010/11/23
Бид Монголын ирээдүйн хөрөнгө оруулагчид "INVESTMENTS-2010"
2010/10/25
КТМС-нхан NAPROCK PROCON 2010-с 3 байр эзэллээ

ШУТИС-ийн КТМС-ээс Програмчлалын Технологийн профессорын багийн ахлах багш А.Хүдэр ахлагчтай Д.Чинзориг, Т.Марал-Эрдэнэ нартаа олон улсын тэмцээнээс шагнал хүртсэнд нь баяр хүргэе!
2010 оны 10-р сарын 16-17-нд Япон улсын Кочи хотод Олон улсын програмчлалын NAPROCK PROCON 2010 тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол, Япон, Хятад, Вьетнам, Малайз, Филиппин зэрэг улсын 70 гаруй баг оролцсон байна. Уг тэмцээн нь олон улсын статустай болсоор хоёр дахь удаагаа явагдаж байгаа ба чөлөөт сэдэв, урьдчилан зааж өгсөн сэдвээр програм хангамжийн бүтээл хийх болон хиймэл оюуны програмуудын аврага шалгаруулах гэсэн гурван төрлөөр явагддаг юм.
Манай ШУТИС-ийн КТМС-ээс Програмчлалын Технологийн профессорын багийн ахлах багш А.Хүдэр ахлагчтай Д.Чинзориг, Т.Марал-Эрдэнэ гэсэн оюутнуудаас бүрдсэн баг урьдчилан өгөгдсөн сэдвийн дагуу TravelJournal гэсэн системийг хийж оролцсон ба энэ төрөлдөө тусгай шагнал буюу гуравдугаар байрыг эзэллээ
Уг систем нь Android үйлдлийн систем дээр ажиллах ба GPS ашиглан жуулчны аялаж буй газруудыг Google map дээр тэмдэглэн үлдээж, Facebook, Twitter-тэй холбогдон ажилладаг програм хангамж юм. Дашрамд дурьдахад өмнөх PROCON 2005 тэмцээнд КТМС-ийн оюутнууд урилгаар оролцож албан бусаар түрүүлж, тусгай шагнал хүртэж байсан юм.
Манай ШУТИС-ийн КТМС-ээс Програмчлалын Технологийн профессорын багийн ахлах багш А.Хүдэр ахлагчтай Д.Чинзориг, Т.Марал-Эрдэнэ гэсэн оюутнуудаас бүрдсэн баг урьдчилан өгөгдсөн сэдвийн дагуу TravelJournal гэсэн системийг хийж оролцсон ба энэ төрөлдөө тусгай шагнал буюу гуравдугаар байрыг эзэллээУг систем нь Android үйлдлийн систем дээр ажиллах ба GPS ашиглан жуулчны аялаж буй газруудыг Google map дээр тэмдэглэн үлдээж, Facebook, Twitter-тэй холбогдон ажилладаг програм хангамж юм. Дашрамд дурьдахад өмнөх PROCON 2005 тэмцээнд КТМС-ийн оюутнууд урилгаар оролцож албан бусаар түрүүлж, тусгай шагнал хүртэж байсан юм.
Subscribe to:
Posts (Atom)












