Жил бүр КТМС-н санхүү эдийн засгийн профессорын багаас зохион байгуулдаг хөрөнгө оруулалтын тэмцээн 2010-11-23-нд КТМС-н 205 тоотод амжилттай болж ялагчдаа тодрууллаа. Тэмцээний нээлтийг нээж СЭЗП багийн багш Энхтуяа /ph.d/ нээж үг хэлж, үргэлжлүүлээд өдөрлөгт оролцсон байгууллагуудын төлөөлөгчид илтгэл тавив. Энэ удаагийн тэмцээнд нийтдээ 9 баг оролцож гэрийн даалгавар, асуулт хариулт, онолын бодлогоор ур ухаанаа уралдуулсны дүнд "CEO" баг нийлбэр оноогоороо тэргүүлэн шилжин явах цомын эзэн болж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Энэ удаагийн тэмцээний бага зэргийн техникийн саатлыг эс тооцвол урьд жилүүдийнхаас илүү зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болсон гэдэг нь тэмцээнийг үзэж байх үед ажиглагдлаа. Оролцогч багуудын ихэнх нь сурсан зангаараа яг өдөрлөгийн үеэр багийн мэндчилгээ, илтгэлээ авчирсан нь техникийн саатал гарахад нөлөөлсөн нь дамжиггүй. Зарим багийн мэндчилгээ хугацаанаас хэтэрсэн урт, 2 миниутын бичлэг нь 4GB хэмжээтэй том файлууд байв. Ямар нэгэн ажлыг цагийг нь тулгаж хийх биш урьдаас бэлтгэл сайн базаасан бол ингэж хүндрэл үүсэхгүй байсан биз. Тайван цагт хөлс их урсгавал дайны цагт цус баг урсгана гэсэн үг байдаг билээ.
Үүнээс дүгнэхэд Өдөрлөгийг сонирхохоор ирсэн КТМС-н магистрант оюутнууд, бакалаврын оюутнууд их байсан нь тэмцээний тухай мэдээлэл их олон хүнд хүрч, нэр хүндтэй тэмцээн болсон гэдэг нь харагдсан юм.
No comments:
Post a Comment