 |
| MONGOLIAN IT PARK |
Жил бүр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас зохион байгуулдаг Контентын 3-р форум энэ оны 12-сарын 2-ны өдөр өглөө 08:30-с боллоо. Урьд жилүүдийн адил форумд оролцохыг хүссэн хүмүүс онлайнаар анкетаа явуулж оролцлоо. Форумд тавигдсан илтгэлүүдээс МТҮП-н технологийн судлаач У.Мөнхбат-н илтгэл хүмүүсийн сонирхлыг их татаж байсан юм.
Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар хурдацтай хөгжиж, дэд бүтэц бүрдэхийн хэрээр энэхүү бий болоод байгаа хатуу бүтэц дээрээ суурилан техник, технологийн хүчин чадал, нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах зөөлөн бүтцийн асуудал зүй ёсоор урган гарч ирж, ар араасаа олон асуултыг хөврүүлсээр байна.