Showing posts with label Interest. Show all posts
Showing posts with label Interest. Show all posts

2010/09/23

Нэг зорилгоо биелүүлэв

Гайхал N900 -г авна гэж өөртөө зорилго тавиад 2 сар болсон билээ. Хуучин утас маань (Nokia6260) баттерейгаа солиод ч нэмэргүй 30 мин цэнэгээ баридаг болж дэлгэцний гэрэлтүүлэгч асахаа больсноос энэ утсаа бүрэн upgrade хийх цаг нь болжээ гэдэгтээ санал нийлсэн юм. Ингээд шинэхэн n900-аа АНУ-с захиж авчирж гар дээрээ өлгийдөн авсан юм даа. Анх барьж үзэхэд санаснаас арай хүнд, том харагдаж байлаа. 181грм гэдэг бол харьцангуй том утаснуудын тоонд орно. Авсан өдрөөсөө хойш бүтэн 7 хоног нухаж зай завсар бүрийг нь нэгжээд эцэст нь мөрөөр хатгуулж өвдөөд түр завсарлав. Сайн талтай ч(MultiTasking, Large Memory, HQ ImageShot etc...) хэрэглээ хангахааргүй муу тал (MMS, Portrait mode, Short Battery Time etc...) ч бас олон ажиглагдав. Завтай болохоороо дэлгэрэнгүй нийтлэл бичнэ гэж бодож байна.
My_Choice: (Нээлттэй эх - Maemo, Mobile Computer Nokia N900)

2010/09/10

Миний дуртай Nokia

Nokia Connecting People
Nokia
Хүн хэзээ ч ганцаараа амьдарч чадахгүй. Ганцаараа амьдарвал хүн болж чадахгүй нь ойлгомжтой. Бие биентэйгээ үргэлж холбоотой байж л жинхэнэ хүний мөн чанараа олж, соёлт хүн болж хэл яриа нь төлөвшдөг биз. Энэ энгийн атлаа амьдралын үнэн философыг ойлгосон "Nokia" корпораци өнөөдөр 150 оронд салбартай, 40 тэрбум еврогийн орлоготой, 129,746 ажилчидтай агуу том корпораци болжээ. Хэрэглэхэд энгийн, ойлгомжтой функц, эдэлгээ удаан даадаг бат бөх эд анги нь хүн бүхний хүсдэг зүйл. Миний хувьд анхны гар утас маань мөн л Nokia байсан. Одоо харин шинээр гарсан нээллтэй эх бүхийн Maemo 5 буюу MeeGo(Linux based Moblin - MobileLinux) үйлдлийн системтэй Nokia N900 миний сонирхлыг их татаад байгаа. Iphone -той өрсөлдөх чадвартай энэ ухаалаг утас маань Монголын зах зээл дээр 720$ орчим үнэтэй байгаа нь бага зэрэг асуудал үүсгэж байна. Ер нь Монголоос гайгүйхан шиг ухаалаг утас авснаас гадаадаас захиалж авсан нь хамаагүй ашигтай байдаг. N900 -г яг ашиглаж үзээгүй байгаа тул хэрэглээний талаас нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь 32GB -н дотоод санаах ой, 600MHZ-н ARM cpu, up to 1GB шуурхай санах ой, 5MP -н диж.камера, Линукст суурилсан үйлдлийн систем. Би хагас нээлттэй эхчин ч гэлээ ийм гар утастай бол нээлттэй эхэд хандах хандлага маань эрс өөрчлөгдөнө гэж бодож байна.

Миний дуртай Asus

ASUS -н тооцоолуурууд хүчин чадал, үзүүлэлт, гүйцэтгэлийн хувьд миний хэрэгцээг 99.9% хангаж чаддаг. Ижил үзүүлэлт бүхийн бусад брэндүүдийг бодвол үнэ арай хямд гүйцэтгэл илүү байдаг нь үнэхээр том давуу тал билээ. Анх ASUS-н зөөврийн тооцоолуур авч ашиглаж үзээд ширээний тооцоолуураа мөн адил ASUS-р солисон. OS (OperationSystem) -н хувьд Цонх Виста, Цонх 7 ашигладаг.

Би бол Цонхчин

Цонхтой нөхөрлөөд бараг 10 шахам жил болж байна.(Windows-г хойшид Цонх(буюу Ц)гэж бичье.)
Анх тооцоолуур (Computer) -тай танилцахдаа л ийм нэрээр нь би түүнийг анх мэдсэн. (Хойшид Тооцоолуур гэж бичье) Гэхдээ тухайн үед миний нас залуу байсан болоод ч тэрүү Ц-г тоглоомонд дуртай, дүрсгүй жаал гэж төсөөлдөг байлаа. Хожим нь Ц -ийн ямар ямар тоглоомонд дуртайг нь мэдэж аваад, шинэ тоглоом зааж өгөх зуураа тоглоомчин Ц-н ард юу нуугдаж байгааг бага багаар мэдэж авсан юм. Ц үнэхээр ухаалаг байжээ. Тэр тоо ч бодож чадна, хуулан бичлэг ч хийчихнэ, зураг зурчихна, кино ч үзүүлнэ гээд ер нь би түүнийг энэ хорвоо дээрх хамгийн ухаантай найз мөн гэдэгт бүрэн итгэсэн юм даа. Ц-г би одоо ч бүрэн таньж амжаагүй л явна. Тэр үнэхээр ухаантай...

2bcon.