2011 - 01 - 07
"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ" -д
Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон.
Оролцогч талууд:
• Суралцагч
• Сум, хорооны нийгмийн ажилтан
• Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
• Их, дээд сургууль, коллеж
• Сургалтын төрийн сан
• Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
• Сангийн яамны төрийн сан
Суралцагч
Монгол Улсын их дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид суралцаж байгаа
• Диплом
• Бакалавр
• Магистр
• Доктор оюутнууд хамрагдана.
Суралцагч нь хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно.
Хүсэлт гаргахдаа юу бүрдүүлэх вэ?
• Овог нэр
• Регистрийн дугаар
• Иргэний үнэмлэхт бичигдсэн хаяг
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх
• Суралцаж байгаа сургууль, салбар сургууль,мэргэжил, дамжаа /курс/
Сум, хорооны нийгмийн ажилтан
• Хүсэлт гаргасан суралцагчийн хувийн хэрэгт нь бичилт хийж, тухайн иргэний нэр, хаяг, суралцаж байгаа сургуулийн талаарх мэдээллийг багтаасан жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
• Сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн суралцагчийн "Хүний хөгжил сан" дэвтэрт нь бичилт хийнэ.
Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
• Сум, хорооны нийгмийн ажилтнаас ирсэн жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
• Хүний хөгжил сангаас хувь хүртсэн суралцагчийн тухай мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтанд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
Анхаарах зүйлс:

