Энэ бол ирээдүй, энэ бол МТ-н чиг хандлага. Бүх зүйл интернэт, тооцоолон бодох төхөөрөмжтэй холбогдож, үүлэн хэлбэрээр боловсруулагдаж байна. Анх 2011-5 сард танилцуулагдсанаас хойш нээлттэй эхийн Linux kernel-д суурилсан "Google Chrome" үйлдлийн системтэй Chromebook нөүтбүүкүүд хямд үнэтэйгээр зах зээлд хүч түрэн орж ирж байна. Тэр тусмаа АНУ-н боловсролын салбарт.
Windows OS, MS office, Antivirus гэж нэмэлт зардал гаргах шаардлагагүй учраас бусад notebook-үүдийг бодвол харьцангуй хямд үнэтэй. Үйлдвэрлэгч, үзүүлэлтээсээ хамаараад ойролцоогоор (350$-450$)-н үнэтэй худалдагдаж байна. Гэхдээ Windows, Desktop app, хэрэглэгчийн интерфэйстэй ажиллаж сурсан бидний хувьд дан ганц вэб хөтөч дээр суурилсан ҮС гэдэг бол цоо шинэ ойлголт. Яг л 2007-01 сард Steve Jobs анх Iphone-г танилцуулж ухаалаг гар утасны ертөнцөд хувьсал хийсэн шиг Chrome үйлдлийн систем, Chromebook нөүтбүүкүүд ирээдүйд олон зүйлийн чиг хандлагт өөрчлөлт хийх биз ээ.

Chromebook нөүтбүүкүүдийг сургуулийн сурагчид, оюутнууд ашиглавал хамгийн тохиромжтой байх бөгөөд давуу талуудыг нь дурдвал:
Үүлэн
тооцоололд суурилсан файл зохион байгуулалт, 3G байнгын интернэтэд
холбогдох, нэмэлт програм суулгахгүйгээр вэб-д суурилсан програм,
апп-ууд ашиглах (google doc, google talk г.м), хурдтай ажиллагаатай, 8 сек-д асах, 8 цаг
баттерейгаа барих, нэмэлт антвирус програмд санаа зоволтгүй сайтар
хамгаалагдсан, байнгын системийн шинэчлэлт, олон компьютерийг
администрац хялбар хийх боломж.
Мэдээж юм бүхэн 2 талтай. Сөрөг талууд нь:
Одоохондоо
вэб хөтөч дотор бидний ашигладаг, хэрэгцээт бүх програмуудыг ажлуулах
боломжгүй, интернэт холболтгүй үед бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй,
хүчин чадал тийм ч өндөр биш, өөрийн багтаамж нь 16GB SSD (ө.х хэрэгцээнээсээ илүү гарсан файлуудаа
бүгдийг нь файл серверт upload хийх шаардлагатай), шуурхай санах ой ихэнх үйлдвэрлэгчийн загварууд
нь 2GB.
Chromebook-г Монголд ашиглаж болох уу?
Одоохондоо манайх шиг 3G, WiMAX
(Worldwide Interoperability for Microwave Access) үйлчилгээний дата
дамжуулалтын үнэ өндөр, хурд удаан байгаа нөхцөлд ашиглах боломжгүй юм. Жишээ нь: Mobicom-н дата хэрэглээний үнэ 1GB-12'000₮-14'000₮, Unitel-н хязгааргүй эрхтэй дата дугаар сард -20'000₮. Гэвч 3G сүлжээний хамрах хүрээ зөвхөн УБ дотор.
Та хэрэглээнээсээ илүү гарсан 1GB файл тутамдаа 12'000₮ төлж, хотоос зайдуу газарт өөрийн файлууддаа хандах эрхгүй болж, татах-илгээх бүртээ цаг алдаж, хүлээлтийн горимд орохыг хүсэхгүй биз дээ?
Миний бодлоор компьютер, бусад бүхий л тооцоолох төхөөрөмжүүд шаардлагатай үедээ интернэтэд бусад үед оффлайн горимд ажиллах нь тохиромжтой юм шиг санагддаг. Тиймээс ч сүүлийн үеийн нөүтбүүкүүд өөр дээрээ Wimax дугаар суурилуулах боломжтой болчихсон учраас нэмэлт модем авах шаардлагагүй, зөвхөн дата дугаар авахад л хангалттай.
Ойрын ирээдүйд юмыг яаж мэдэх вэ, бага сургуулийн сурагчид бүгдээрээ
Chromebook-тэй болох ч юм билүү? Багш нар өөрийн Chromebook дээр
сурагчдынхаа даалгаврыг онлайнаар шалгачихдаг болох тэр цагт гэрийн
даалгавраа гэртээ мартсан, дэвтрээ хаячихжээ гэж шилбээ маажна гэсэн ойлголт үгүй болно.