Showing posts with label News. Show all posts
Showing posts with label News. Show all posts

2010/12/02

"МОНГОЛ БЛОГЧИД - 2010"

Интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын блогчдыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал болгож, мэдээллийн технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах "МОНГОЛ БЛОГЧИД - 2010" Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагаа.

Хүссэн хүн бүр МОНГОЛ БЛОГЧИД 2010 Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж Онлайнаар олон жил харилцах, үзэл бодлоо солилцсон хүмүүстэйгээ нүүр тулан уулзаж танилцаж, хамтран ажиллах сайхан боломж. Олон жил хүлээсэн найзтайгаа уулзаж байгаа юм шиг сайхан мэдрэмж.

Mongolian Bloggers 2010
Mongolian Best Bloggers Award Ceremony Press Conference

"Mongolian Bloggers" is an award ceremony to make a real contribution to the development of Mongolian information technology and to honor Mongolian bloggers who shares their knowledge and experience through blogs and devotes themselves to the development of the civil journalism and to award Mongolian best blogger among Mongolian bloggers.

МБ-2010 ёслолын ажиллагаатай холбоотой зарим видеонууд:
Монгол блогчдын нэгдэл /Mongolian Bloggers Unity/
Mongolian Bloggers 2010

Press Conference
Ёслолын ажиллагаа iLoft Function House 2010.12.03 нд 19 цагт болно. TAX:5000₮
VS 
Saaral гишүүний "“МОНГОЛ БЛОГЧИД 2010“-ын тухай хэдэн үг" нийтлэлийг эндээс уншаарай.

2010/11/13

Хүн ам орон сууцны тоологондоо хамрагдав

 Тооллогын өдөр эхэлснээс хойш манай энэ хавиар хэзээ явах бол гээд хүлээсний эцэст 11-11 нд шөнийн 23 цагийн үед тооллогын 2 ажилчин ирлээ. ТВ реклам дээр гардаг шигээ таних тэмдэг бүхий цүнх, балтай байна гэсэн нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй бололтой тийм бал, цүнх харагдсангүй. 2 хуудас гаруй мэдээлэл бөглүүлээд тооллогод хамрагдсан гэсэн баталгааны хуудас өглөө.За ямартай ч тооллогодоо хамрагдчихлаа. Ер нь Монгол улсын иргэн хүний хувьд эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлж улс орныг хамарсан тооллого, асуулга, сонгуульдаа идэвхтэй оролцохыг хичээдэг юм. Далайд дусал нэмэр гэдэг шиг ганц хүний тоо ч гэсэн илүүдэхгүй биз ээ.