2010/11/13

Хүн ам орон сууцны тоологондоо хамрагдав

 Тооллогын өдөр эхэлснээс хойш манай энэ хавиар хэзээ явах бол гээд хүлээсний эцэст 11-11 нд шөнийн 23 цагийн үед тооллогын 2 ажилчин ирлээ. ТВ реклам дээр гардаг шигээ таних тэмдэг бүхий цүнх, балтай байна гэсэн нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй бололтой тийм бал, цүнх харагдсангүй. 2 хуудас гаруй мэдээлэл бөглүүлээд тооллогод хамрагдсан гэсэн баталгааны хуудас өглөө.За ямартай ч тооллогодоо хамрагдчихлаа. Ер нь Монгол улсын иргэн хүний хувьд эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлж улс орныг хамарсан тооллого, асуулга, сонгуульдаа идэвхтэй оролцохыг хичээдэг юм. Далайд дусал нэмэр гэдэг шиг ганц хүний тоо ч гэсэн илүүдэхгүй биз ээ.

No comments:

Post a Comment