2010/11/15

Эрүүл энхийн жаргалан

Эрүүл мэнд, эрүүл мэнд бас дахин ЭРҮҮЛ МЭНД!
энэ үгийг байнга сонсож, энэ эрүүл мэндийг хайрлаж хамгаалах гэж мөн ч их хичээх юм даа. Эхний үсгүүдээр нь товчилж уншвал ЭМ болчихдог. Тэгэхээр эрүүл мэнд яалт ч үгүй эмтэй холбоотой болж таарав. Ажил ажил, хичээл гэж гүйсээр нэг мэдэхнээ бараг л 2 жил амраагүй явжээ. Эрүүл мэнд маань намайг тасалдалгүй ажиллуулахын тулд ямар их нөөц шаардсаныг бодохоор өөрийн эрхгүй өрөвдөх юм. Харин саяхан эрүүл мэнд маань тэсэхээ байгаад чамд ч дохио өгөөд нэмэргүй юм байна гэдэгээ ойлгосон уу яасан тэжээлээ салгалаа. Үүнээс болж би ихээхэн хүнд байдалд орж бүтэн 7 хоногын чөлөө авч эмнэлэгт хэвтэв. 

Эндээс дүгнэхэд: Ер нь бүх юм байх ёстой нормонодоо байж л өөрийн жамаараа ажиллаж амьдарна. Машины моторын тос хүртэл дундаж байх нормоосоо хэтэрвэл тос цацдагтай адил. Хичээл ажил гэж хэт их улайрвал чи сайн дүнтэй хамт ядаргаа, стресс гэдэг зүйлүүдийг нэмэж олж авна. 
Хэр их ажиллана төдийчинээ бие организм чинь энерги, эрчим хүчээ алдах тул дор хаяж ажилласныхаа 1/3 тай тэнцэх хэмжээнд өөртөө амралтыг харамгүй бэлэглэх хэрэгтэй. Манайхан амрана гэхээрээ зурагт үзэж, найзуудтайгаа чатлаж, интернэтээр аялахыг хэлээд байдаг. Сайн амралт гэдэг бол эрүүл агаарт алхаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, амин дэмээр баялаг хоол идэж, сэтгэл санаа амар амгалан байж, хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргалтай байхыг хэлнэ гэж би бодож байна. 
Өвлийн улирал ойртож байгаа энэ үед дулаан хувцаслаж, хөл, хоолойгоо дааруулж хоолойгоо өвдгөхөөс сэргийлээрэй. Орой бүр гэртээ хариад сода, царвангаар хоолойгоо зайлж бохирдлоо арилгаж байхгүй бол гүйлсэн булчирхайн/ангин/ гэдэг өвчин таныг залгихад ойрхон байгаа. Энэ өвчин нь хүндрэхээрээ/ангин ясандаа орвол/ хэрэх гэдэг айхтар өвчин болж гар хөлөө тайруулдаг гэнэ лээ. 

Өөрийн гашуун туршлагаасаа хуваалцая: Идэвхтэй эрүүл хүн байх нь зөвхөн таниас л шалгтаална. Амралт, Эрүүл хооллолт, Хөдөлгөөн, Хайр сэтгэл 4-г бүү мартагтун.

No comments:

Post a Comment