Showing posts with label Nokia. Show all posts
Showing posts with label Nokia. Show all posts

2011/01/01

Nokia Ovi Suite 3.0 Final хувилбар гарлаа

Nokia шинэ оны босгон дээр Ovi Suite програмынхаа 3.0 эцсийн хувилбарыг албан ёсоор гаргалаа. Энэ програм нь та бидний сайн мэдэх Nokia Pc Suite -тэй төстэй гар утсан дээрх мэдээллээ зохион байгуулахад зориулсан тооцоолуурын програм юм. Шинэ хувилбарын үндсэн дэлгэц нь Apple-Itunes програмтэй нилээн ижил загвартай болсон мэт санагдлаа. Танд шинэ дуу, цомог худалдаж татаж авч утсандаа суулгахыг санал болгоно. Түүнчлэн Ovi Map-н шинэ газрын зургуудыг татаж авснаар та хэрвээ гадаадад аялах бол төөрөхгүй гэсэн үг юм. Одоогоор Монголын газрын зураг байхгүй ч бусад орны газрын зургыг татаж авснаас заавал интернэт холболт шаардлагагүй оффлайн горимд ажиллах боломжтой болсон байна.
2011 оны анхны бичлэг