2011/01/01

Nokia Ovi Suite 3.0 Final хувилбар гарлаа

Nokia шинэ оны босгон дээр Ovi Suite програмынхаа 3.0 эцсийн хувилбарыг албан ёсоор гаргалаа. Энэ програм нь та бидний сайн мэдэх Nokia Pc Suite -тэй төстэй гар утсан дээрх мэдээллээ зохион байгуулахад зориулсан тооцоолуурын програм юм. Шинэ хувилбарын үндсэн дэлгэц нь Apple-Itunes програмтэй нилээн ижил загвартай болсон мэт санагдлаа. Танд шинэ дуу, цомог худалдаж татаж авч утсандаа суулгахыг санал болгоно. Түүнчлэн Ovi Map-н шинэ газрын зургуудыг татаж авснаар та хэрвээ гадаадад аялах бол төөрөхгүй гэсэн үг юм. Одоогоор Монголын газрын зураг байхгүй ч бусад орны газрын зургыг татаж авснаас заавал интернэт холболт шаардлагагүй оффлайн горимд ажиллах боломжтой болсон байна.
2011 оны анхны бичлэг



Шинэ хувилбарыг ашигласнаар доорх боломжуудыг ашиглаж болно.
-Хуучин хувилбараас илүү хялбар, хурдан ажиллана
-Илүү найдвартайгаар гар утас компьютерийн хооронд өгөгдөл солилцоно
-Ovi-с танд олон зуун шинэ дуунуудыг санал болгоно
-Зураг, видеог дэлгэц дүүрэн үзэж болно
-Мессежнүүдээ компьютерт хадгалж, үзэж болно



Nokia Ovi Suite татахдаа direct эсвэл official site -с татаж аваарай.

No comments:

Post a Comment