Google Services of Cdeq.m |
2010 ОНЫ СҮҮЛЧИЙН НИЙТЛЭЛ
Googol буюу 10-н 100 зэрэг гэсэн математикийн нэрээр нэрлэгдсэн Google компани хэдийнээ бидний өдөр тутмын онлайн амьдралын маань салшгүй дотны анд болжээ. Бид Google -г заримдаа Гүүгл ах ч гэж нэрлэнэ. Мэдэхгүй зүйл гарвал вэб үзүүлэгч програмын title bar дээр асуултаа бичээд шууд enter дарахад хайлт гарч ирэх хүртлээ хэрэглэхэд хялбар болжээ. Гүүгл гэхээр мэдээж Хайлтын систем, Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps гэсэн нэрнүүд хамгийн ойр сонсогдож байгаа байх. Би энэ удаад Google ахын бидэнд үзүүлдэг олон үйлчилгээнүүдээс онцолж Google Apps, Google Adsense үйлчилгээний тухай ярих гэсэн юм. Яагаад энэ хоёрыг онцолж байгаа тухай хүүрнэн өгүүлье.Өдгөө бараг 3 жилийн өмнө буюу 2008.03.20 -нд анх www.cdeq.mn гэсэн домэйн нэрийг Pdeegii андтайгаа хамт худалдан авч ангийн андуудын хамтаар оюутнуудад зориулсан вэбсайт ажиллуулахаар шулуудан ажиллаж байсан билээ. Одоогоор хамтран үүсгэн байгуулцаж явсан ангийн андууд маань хувь хувийн сонирхлоороо чиглэлээ сонгож тус тусын уран бүтээлээ бие даан амжилттай хийж, суралцаж явна. Миний бие магистрын шатны сургалт, КТМС-д програмчлалын хичэээл заах гээд вэбийг хариуцаж, арчилж явах боломжгүй байгаа тул түр хугацаанд хаасан.
Вэб сайт идэвхтэй ажиллаж байх хугацаанд олон газруудтай хамтарч ажиллаж, боловсролын үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцож байсан.
Уг нь бид дараа дараагийн шинэ оюутнуудаа сургаж бидний хийж байсан үйл хэргийг үргэлжүүлж вэбсайтыг тогтмол мэдээллээр хангаж, засвар үйлчилгээг хийж яваасай гэж хүсэж байсан юм. Гэвч одоогоор вэбсайтын дараагийн хувилбарын үндсэн програмчлал хараахан дуусаагүй тул ажиллахгүй хэвээр байгаа нь харамсалтай. Оюутнууд маань яагаад ажиллахгүй байгаа вэ гэж надаас байнга асуудаг. Миний суралцах, ажиллах үйл хэргүүд маань цэгцрээд ирэх үед сайтаа заавал шинээр нээн ажиллуулах болно. Тэр үед вэб програмчлалд сонирхолтой бүх оюутнуудын өмнө Cdeq нээлттэй байх болно. Би удаан бодсоны эцэст Cdeq гэдэг нэрийн шинэ товчлолыг зохиосон. CDEQ=I Can Do Everything Quickly. Өөрөөр хэлбэр би Бүхнийг Хурдтай Хийж Чадна. Хурдтай хийж чадах чадварыг эзэмшихийн тулд бидэнд ямар нэгэн зүйлийн онолын мэдлэг + практик дадал чухал байдаг. Бид өөрсдийн сонирхдог, хүсдэг, чаддаг зүйлээ хурдтай хийж, хамтдаа багаар ажиллах тэр боломжийг Cdeq олгоосой гэж хүсэж байна. Энэ хугацаа удахгүй гэдэгт итгэлтэй байна.
Google Apps
Одоо гол яриандаа оръё 2 жилийн өмнөөс анх Google ахын Google Apps гэдэг үйлчилгээ байдгыг сонсоод Free edition-г нь өөрийн домэйн дээрээ авсан юм.
Google-н ихэнх үйлчилгээ бүх бололцоогоо бидэнд үнэгүй хэрэглүүлдэг ч Apps-н хувьд Free Edition-нь нилээд хязгаарлагдмал байдаг. 21 хүртэлх тооны хэрэглэгч үүсгэх, өдөрт 500 имэйл илгээх г.м.
Үүнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрч Apps-н шинэ хэрэглэгчийн интерфэйс, боломж нэмэгдсэнээр Google Apps-Сургууль, Боловсролын байгууллага, Бизнесийн байгууллагуудад интернэтээр өөрсдийн үйл ажиллагаагаа явуулахад хэрэгтэй бүхий л боломжийг санал болгож чадаж байна. Gmail, Talk, Docs, Sites, Calendar, Spreadsheet гэсэн үндсэн багажуудын тусламжтайгаар хамгийн хямд зардлаар байгууллагын ажилчид, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг хангах боломжтой. Дэлхий даяар 3 сая гаруй байгууллага, 8 сая гаруй сургууль, боловсролын байгууллага энэ үйлчилгээг ашигладаг. Энэ бол үүлэн тооцоолол өнөөдөр ямар их хүчээ авч байгааг хариуулсан үзүүлэлт.
Манай Cdeq.mn энэ үйлчилгээг ашиглаад өдгөө 2 жил гаруйн хугацаа үдэж, идэвхтэй ажилласны үр дүнд 2010.12 сард Google Apps-н Government Editon -тэй боллоо. Энэ хувилбарыг ашиглахын тулд жилд нэг хэрэглэгч 50$-н хураамж төлдөг. Харин бид хязгааргүй тооны хэрэглэгч үүсгэж чадахаар болсон. Энгийн Gmail-н данс 7GB орчим байдаг бол бидний энэ хувилбарт 25GB хэмжээтэй, түүнчлэн аюулгүй байдал, хамгаалалтын хувьд ч илүүн найдвартай бөгөөд migrate, intagration tool-үүдийг ашиглах давуу талтай. Энэ нь бидэнд Google API-г ашиглан уян хатан програмчилж Google Apps-тай холбох боломж өгнө. (энэ тухай дараа дэлгэрэнгүй бичнэ)
Та бидний сайн мэдэх mail.mn, banjigmail -ууд Google apps-г ашигладаг. Харин ямар хувилбар ашигладгийг нь сайн мэдэхгүй. Free editon дээр хэрэглэгчийн тоогоо үнэгүйгээр нэмэх хүсэлт гаргах боломж байдаг бөгөөд түүнийг ашигласан байж болох юм. Мөн манай IT-н нилээдгүй олон компани Google Apps free editon -г хэрэглэж байгаа харагддаг ч монголд одоогоор Government Edition ашигладаг компани, хувь хүн байхгүй байх гэж би бодож байна.
Cdeq.mn Government Editon-тэй болсноор ямар давуу талтай вэ?
- Боловсролын байгууллага, их дээд сургуулиудын өөрсдийн домэйн нэрээр бүх оюутан, багш ажилчдад и-мэйл үүсгэх
- Хичээлийн хөтлөлтөө онлайнаар явуулах боломж
- Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх
- Цаг, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй
г.м... нэгэнт хүчээ авч хөгжиж байгаа Гүүглийн үйлчилгээг ашиглавал байгууллага бүр өндөр өртөгтэй шинэ програм бичиж зарлага гаргах хэрэггүй болно. Яг одоо Cdeq.mn Google-н албан ёсны Apps нийлүүлэгч байгууллага болохоор ажиллаж байгаа бөгөөд амжилттай болвол Монголын бизнесийн томоохон байгууллагуудад Google Apps Business Edition-г хямдралтайгаар нийлүүлэх бололцоотой болно. Нэгэнт эрсдэл ихтэй том ажил эхлэх бол нухацтай судлаж, хамтын хүчээр зүтгэж байж үр дүнд хүрэх учиртай. Би ирэх 2011 оны 2-р улирлаас энэ ажилдаа идэвхтэй орох боломжтой болох тул тэр болтол та санал, бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүсье.
Google Adsense
Google ашиглаж мөнгө олж болдог тухай, Монголд зөндөө олон вэб сайт ажилуулагч залуус Чекээр цалинждаг тухай лав сонсож байсан биз. Google Adsense-н тухай Sanakae -н блог дээр дэлгэрэнгүй бичсэн бий. Та анзаарсан бол Sanakae-н блог дээрх Google Adsense-н рекламууд бүгд идэвхтэй дарахад мөнгө ордог Google Adwords-н рекламууд гарсан байна. Энэ нь Google Adsense -г жинхэнэ утгаар нь ашиглаж байна гэсэн үг. Манайхны ихэнх блог, сайтууд дээр Public Service Ads гээд гарчихсан байдаг нь үнэндээ даралтанд ямар ч мөнгө тооцогддоггүй ашгийн бус реклам нийлүүлэгч нар байдаг. Тиймээс та өөрийн сайт дээрээ жинхэнэ реклам гаргадаг болгохыг хүсвэл нилээдгүй зүйл судлаж, хийх хэрэгтэй. Өөрийн туршлагаас хуваалцая.
Миний хувьд дээр өгүүлсэн Google Apps -г ашиглаж эхэлсэн үеэс эхлэн Google Adsense системийг сонирхож судлаж эхэлсэн. Өөрийн хөтөлдөг нилээдгүй олон вэбүүд дээр рекламаа байрлуулж 2009 он 5 сар гэхэд 40 гаруй $ дансандаа цуглуулаад амжсан юм. Гэвч хараахан мөнгөө гар дээрээ аваагүй байсан юм. Тэр үеэс хойш Adsense-г тийм ч их сонирхоогүй бөгөөд цаг зав ч амжаагүй билээ. Харин энэ оны сүүлийн саруудад энэхүү jagaarj.cdeq.mn блогоо идэвхтэй ажилуулж одоогоор 5000 гаруй хандалттай болгосон. Блог хөтлөхийн зэрэгцээ Google Adsense байршуулж даралт авах гэж хичээсэн ч ганц ч $ нэмэгдсэнгүй.
Учрыг нь тодруултал 6 сар идэвхгүй байсан миний Adsense-н данс Idle горимд орж намайг Pin Code-оо оруулахыг шаардав. Pin Code-г заавал цаасан хэлбэрээр шуудангаар илгээж авдаг тул надад тийм ч ойрхон сонсогдсонгүй. Оюутан байхад найз маань Ubuntu CD - шуудангаар авч байсан тухай санаж нэгэнт эхэлсэн дуустал нь тууштай үзэхээр шийдэж шуудангийн салбартаа Шуудангийн хайрцаг хүртэл нээлгэв. Шуудангийн хаягаа зөв бичихгүй бол энэхүү Pin Code-нь 3 удаа илгээгдэх боломжтой. Үүнээс цааш данс маань царцах тул няхуур үзэх шаардлага тулгарав.
Манайхан Zip code - 976 гэж хийгээд байдаг нь буруу. Монгол улс бүх газар нутгаа хэдийн zipcode.mn дээр бүсчлээд, шуудангийн зип кодоо mongolpost.mn дээр кодлчихсон. Гэхдээ энэ код нь 5 оронтой тоо байдаг харин Гүүглийн захидал хүлээж авах хаяган дээр Зипкодыг 6 оронтой тоо бичих хэрэгтэй гээд байдаг. Энэ нь манай хуучны хэрэглэж байсан 6 оронтой Индекс-г хэлээд байгаа юм. Энэ индексийг өөрийн хамгийн ойр байрлах шуудангийн салбар дээрээс мэдэж болно. Жишээ нь манай шуудангийн салбарын зип код нь: 18080 байсан ч индекс нь 211137 гэж байдаг.
Ингээд нилээн няхуур үзсэний эцэст өөрийн хаягаа эцсийн байдлаар бичээд 12.05-нд Pin Code илгээхийг хүслээ. Pin иртэл 3-4 долоо хоног болох тул тэвчээртэй хүлээнэ үү гэв. 3 дахь долоо хоногоос шуудангийн хайрцагаа байнга шалгаж байсан ч ирсэнгүй. Тэгсээр бараг 5 долоо хоног өнгөрсөн ч шуудангийн хайрцаг маань хоосон. Миний бичсэн хаяг буруу байсан юм байх гэж бодсоор шууданчаас лавлатал шууданч дээр миний захиа намайг pin илгээх хүсэлт гаргаснаас хойш 16 хоногийн дараа хэдийн ирчихсэн байлаа.
Захианы аюулгүй байдлын үүднээс манай холбооныхон шуудангийн хайрцганд нь хийдэггүй нь тэр байж. Цоожтой хайрцагнуудад захиалсан сонингуудаа хийхдээ бүтнээр нь онгойлгож хийдэг тул захиа алдагдах магадлалтай байдаг гэнэ. Pin code авахад заавал ШХ нээлгэх шаардлагагүй шуудангийн салбарын зип байхад л хангалттай байдаг юм байна. Ингээд 6 оронтой пин кодоо оруулж Adsense данс маань буцаад идэвхжлээ. Одоогоор блогын нүүр хуудсан дээр реклам гарахгүйгэйгээр тодорхой мэдээлэл агуулсан нийтлэл, хуудсууд дээр мэдээний title, meta keyword -той холбоотой сурталчилгаа гаргаж байна.
Сүүлийн хэдэн өдрүүдэд нийтийн компьютеруудаас өөрийн блогын adsense дээр зориуд дарж тандалт хийхэд 0.5$ орчим нэмэгдэж байлаа.
-Танд ч бас ямар нэгэн өөрийн дуртай сэдвээрээ блог бичээд Google-с цалин авах боломж байгаа гэдгийг ойлгосон байх. Монгол залуус маань хурд, цар хүрээ, мэдээллээр хахаж байгаа интернэтийг өөрийн мэдлэгээ өргөжүүлэхэд ашиглаасай гэж хүсэж байна. Цаг бол алт, алт бол мөнгө, Мөнгө бол хөдөлмөр, Хөдөлмөр бол мэдлэг, Мэдлэг бол практик.
Цаг алдаад яахав залуу минь оролдоод үз. Англи хэлээ сайжруулангаа, багахан хичээл зүтгэл гаргахад л болно. Чекээ гар дээрээ аваад бичих нийтлэлийг тэсэн ядан хүлээж байна.
Хийгээгүй харамсаж явснаас Хийсэндээ харамсаж явсан нь дээр.
(about Webmaster tools and Google Code)-2becontinued...
(about Webmaster tools and Google Code)-2becontinued...
Сайн байна.
ReplyDeleteЦаг гаргаж хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа.
ReplyDeleteБи анх Гүүгл Адсенсд нээх итгэдэггүй байсан юм. Тэгээд рекламны мөнгө 10$-оос дээш гаргаад нөгөө пин коп нь шуудангаар ирэхнүү гүй юу гэж үзсэн чинь үнэхээр ирж байсан шүү.
Тэгэхлээр дан ганц Гүүглээр цалинжаад явж болох маш их бололцоотой
Тийм ээ. Англи хэл дээр хандалт сайтай блогтой бол гэртээ суугаад $ олох бололцоотой. Манайхны Кирилл нийтлэлтэй блогуудын хувьд Google рекламнаас $ олоход бага зэрэг хүндрэлтэй байна. Англи үг их ашиглаж, SEO хийх, crawl-д зориулж tag бичих гээд сайн судлаад хийвэл болохгүй зүйл байхгүй.
ReplyDelete211137 би бол хуучнаар нь л ашигладаг. Анх 2009 оны 9 сард орлого авч үзлээ. Гэхдээ сүүлийн үед монголчууд дүрэм зөрчөөд үү? монгол хаяг дээр account нээгээд найдваргүй болсон шиг санагдсан. Аан бас pin code ирээгүй тохиолдолд өөр аргаар идэвхжүүлэх боломжтой. Apps талаар харин сонсож байгаагүй юм байна. Гоё нийтлэл байна баярлалаа.
ReplyDeleteТа гэртээ ажил дээрээ Фэйсбүүк орох хоорондоо л 30 секундэд амжуулчихна. Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=325234 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижнэ. Цалингаа долларын данс, Вестерн Юнион-р авч болно. Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. Тэр талбар руу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр э-майл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана шүү
ReplyDelete