2010/12/30

NEW YEAR GREETINGS | ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

NEW YEAR GREETINGS, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
NEW YEAR GREETINGS
Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг
Шинэ оны мэндийг хүргэе!



******
Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
jagaarj.cdeq.mn
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай
Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

******
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстээ
Шинэ оноо сайхан угтаарай

******
Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэлээ...
HAPPY NEW YEAR!

******
Он солигдох торгон агшинд
Оргилууан дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж
Юм бүхнийг шинэ болгох гэж ертөнцийн бүгдийг ариусгах гэж
Шинэ он хаалгыг чинь тогшлоо....
Үүдээ та нээгээрэй!
jagaarj.cdeq.mn
Шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.

******
Шинэ оноо хүлээгээрэй
Шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
jagaarj.cdeq.mn
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай

******
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
jagaarj.cdeq.mn
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

******
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

******
Цалгилан долгиолон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
jagaarj.cdeq.mn
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2011 он түглээ
Сайхан баярлаарай!

******
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэлт тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

******
Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ хайр астал инээ
jagaarj.cdeq.mn
Сайхан инээд бүхнээрээ
Бүх ертөнцийг гийгүүлж байгаарай.
Happy new year!

infotv №101 баярын дугаар

No comments:

Post a Comment