Showing posts with label Internet. Show all posts
Showing posts with label Internet. Show all posts

2011/01/02

WWW бичихийн тулд 138.8 цаг зарцуулдаг

138.8 hours spend www World Wide Web, VirtualHost, Apache, HTTP(Hypertext Transfer Protocol), Google Analytic
(www World Wide Web, VirtualHost, Apache, HTTP(Hypertext Transfer Protocol), Google Analytic)
Манай вэбмастер, сүлжээний инженерүүд вэбийнхээ домэйн нэрний Apache серверийн Виртуал хост(VirtualHost) гэж нэрлэдэг тохиргоогоо бүрэн хийж ч чаддаггүй нь дээр өгүүлсэн хүмүүсийн цагийг дэмий юманд үрж, эрчим хүч хэрэггүй зүйлд зарцуулагдаж байгааг мэддэггүй нь харамсалтай. Энэ нь юу вэ гэвэл вэб рүү хандахын туд заавал www (World Wide Web) гэсэн бичиглэлийг бичдэг. Өнөөдрийн мэдээллийн хурдтай эринд бид www-тай ч бай үгүй ч бай вэб рүү ханддаг л байх хэрэгтэй гэж би бодож байна. Интернэтийн HTTP(Hypertext Transfer Protocol) протоколоор мэдээлэл дамжуулахад ашигладаг энэ системийг тэртээ тэргүй хүн бүр мэднэ. Бид энэ 3 үсгийг бичихийн тулд 1 секунд зарцуулдаг гэвэл Монголын интернэт идэвхтэй хэрэглэгч 500 000 хүн нийтдээ 138,8 цаг зарцуулж байна. 
Жишээлбэл: 
ХХБ - Худалдаа хөгжлийн банкны сайт: 
tdbm.mn - гэж бичихэд ажилчдын мэйл серверрүү ханддаг
www.tdbm.mn - гэж бичиж байж нэг банкны сайтруу ханддаг.

ШУТИС- Шинжлэх ухаан технологийн их сургууль
must.edu.mn - энэ хуудас олдохгүй
www.must.edu.mn - гэж бичиж байж нэг юм сургуулийн сайтруу ханддаг(энийг засалгүй бараг 4 жил болж байна). гэх мэт олон вэб сайтууд бий.

2011/01/01

2010 оны хамгийн олон зочилсон вэбсайтууд

Америкчуудын 2010 онд хамгийн их зочилсон вэбсайтуудын Топ 10-г жагсааж гаргажээ. Энэ удаад олон нийтийн харилцааны сайт болох Facebook анх удаагаа 8.93% -н амжилттайгаар 1-р байранд орсон гэж Experian Hitwise судалгааны компаниас мэдээлсэн байна.