Showing posts with label Google. Show all posts
Showing posts with label Google. Show all posts

2012/02/02

Google Chromebook - Нөүтбүүк

Энэ бол ирээдүй, энэ бол МТ-н чиг хандлага. Бүх зүйл интернэт, тооцоолон бодох төхөөрөмжтэй холбогдож, үүлэн хэлбэрээр боловсруулагдаж байна. Анх 2011-5 сард  танилцуулагдсанаас хойш нээлттэй эхийн Linux kernel-д суурилсан  "Google Chrome" үйлдлийн системтэй Chromebook  нөүтбүүкүүд хямд үнэтэйгээр зах зээлд хүч түрэн орж ирж байна. Тэр тусмаа АНУ-н боловсролын салбарт.
Windows OS, MS office, Antivirus гэж нэмэлт зардал гаргах шаардлагагүй учраас бусад notebook-үүдийг бодвол харьцангуй хямд үнэтэй. Үйлдвэрлэгч, үзүүлэлтээсээ хамаараад ойролцоогоор (350$-450$)-н үнэтэй худалдагдаж байна.  Гэхдээ Windows, Desktop app, хэрэглэгчийн интерфэйстэй ажиллаж сурсан бидний хувьд дан ганц вэб хөтөч дээр суурилсан ҮС гэдэг бол цоо шинэ ойлголт. Яг л 2007-01 сард Steve Jobs анх Iphone-г танилцуулж ухаалаг гар утасны ертөнцөд хувьсал хийсэн шиг Chrome үйлдлийн систем, Chromebook нөүтбүүкүүд ирээдүйд олон зүйлийн чиг хандлагт өөрчлөлт хийх биз ээ.

Chromebook нөүтбүүкүүдийг сургуулийн сурагчид, оюутнууд ашиглавал хамгийн тохиромжтой байх бөгөөд давуу талуудыг нь дурдвал:
Үүлэн тооцоололд суурилсан файл зохион байгуулалт, 3G байнгын интернэтэд холбогдох, нэмэлт програм суулгахгүйгээр вэб-д суурилсан програм, апп-ууд ашиглах (google doc, google talk г.м), хурдтай ажиллагаатай, 8 сек-д асах, 8 цаг баттерейгаа барих, нэмэлт антвирус програмд санаа зоволтгүй сайтар хамгаалагдсан, байнгын системийн шинэчлэлт, олон компьютерийг администрац хялбар хийх боломж.
Мэдээж юм бүхэн 2 талтай. Сөрөг талууд нь:
Одоохондоо вэб хөтөч дотор бидний ашигладаг, хэрэгцээт бүх програмуудыг ажлуулах боломжгүй, интернэт холболтгүй үед бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй, хүчин чадал тийм ч өндөр биш, өөрийн багтаамж нь 16GB SSD (ө.х хэрэгцээнээсээ илүү гарсан файлуудаа бүгдийг нь файл серверт upload хийх шаардлагатай), шуурхай санах ой ихэнх үйлдвэрлэгчийн загварууд нь 2GB. 

Chromebook-г Монголд ашиглаж болох уу?
Одоохондоо манайх шиг 3G, WiMAX (Worldwide Interoperability for Microwave Access) үйлчилгээний дата дамжуулалтын үнэ өндөр, хурд удаан байгаа нөхцөлд ашиглах боломжгүй юм. Жишээ нь: Mobicom-н дата хэрэглээний үнэ 1GB-12'000₮-14'000₮, Unitel-н хязгааргүй эрхтэй дата дугаар сард -20'000₮. Гэвч 3G сүлжээний хамрах хүрээ зөвхөн УБ дотор.
Та хэрэглээнээсээ илүү гарсан 1GB файл тутамдаа 12'000₮ төлж, хотоос зайдуу газарт өөрийн файлууддаа хандах эрхгүй болж, татах-илгээх бүртээ цаг алдаж,  хүлээлтийн горимд орохыг хүсэхгүй биз дээ?
Миний бодлоор компьютер, бусад бүхий л тооцоолох төхөөрөмжүүд шаардлагатай үедээ интернэтэд бусад үед оффлайн горимд ажиллах нь тохиромжтой юм шиг санагддаг. Тиймээс ч сүүлийн үеийн нөүтбүүкүүд өөр дээрээ Wimax дугаар суурилуулах боломжтой болчихсон учраас нэмэлт модем авах шаардлагагүй, зөвхөн дата дугаар авахад л хангалттай.

Ойрын ирээдүйд юмыг яаж мэдэх вэ, бага сургуулийн сурагчид бүгдээрээ Chromebook-тэй болох ч юм билүү? Багш нар өөрийн Chromebook дээр сурагчдынхаа даалгаврыг онлайнаар шалгачихдаг болох тэр цагт гэрийн даалгавраа гэртээ мартсан, дэвтрээ хаячихжээ гэж шилбээ маажна гэсэн ойлголт үгүй болно.

2011/02/02

Going Google: A Guide for Schools and Universities

Үүлэн тооцоололд суурилсан Google Apps-г ахлах сургууль, их дээд сургуульд хэрхэн хэрэглэж болох тухай өмнө нь бичиж байсан. АНУ-н  Kent State, Brandeis, North Carolina State, U.C их сургуулиуд хэрхэн хэрэглэдэг, оюутнууд нь ямар сэтгэгдэлтэй байгааг доорх виденд үзүүлнэ. Thanks Google:

2011/01/09

Google Adsense Custom Channel гэж юу вэ?

Бид Google Adsense-ийн тухай өмнөх нийтлэлд товчхон дурдсан билээ. Google Adsense-н интерфэйс маш уян хатан бөгөөд хамгийн гоё хэсэг нь Channel буюу Суваг юм. Энэ нь Google-с ямар реклам харуулах вэ гэдгээ реклам бүрт урьдчилан  тохируулдаг юм. Хүмүүс үүнд тийм ч их анхаарал хандуулдаггүй нь рекламнаас орж ирэх ашгаа төдий хэмжээгээр алдаж байдаг.

Google Adsense Custom Channel таны Ads-уудын байрлал, ямар чиглэлийн түлхүүр үгнүүд илүү идэвхтэй байгааг харьцуулах боломж олгодог. Энэ нь танд ямар байрлал дээр, ямар сувгийн реклам тависан нь ашигтай байхыг хэлж өгнө. Рекламуудаа дээр нь байлгах уу? эсвэл доор нь уу? зураг, флаш реклам байх уу? цэсэн хэлбэртэй байх уу? гэх мэт.

Зорилтот реклам нийлүүлэгчдэд та өөрийнхөө рекламны тухай зарим нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөр таны блог, сайт дээр илүү олон хүн реклам байрлуулахыг хүсдэг. 

Доорх оруулсан Google Adsense багийн Adsense Channel-н тухай 3 цуврал видео танд миний яриад байгаа зүйлийн тухай дэлгэрэнгүй тайлбарлах болно. Бүгдийг нь үзэхэд жаахан урт, уйтгартай санагдаж магадгүй ч цаг гаргаад үзэж, Adsense-н тухай мэдлэгээ өргөжүүлж ашгаа нэмэгдүүлээрэй.

2011/01/03

Let's work together with Google, Become Googler

Google команийг гайхалтай оффисоор нь бид илүү сайн мэднэ. Тийм ажиллах орчин, хамт олон байхад хүн зөвхөн өөрийн ажилдаа анхаарч, чөлөөтэй сэтгэж, бүтээлч ажиллах нь дамжиггүй. Монголд Google-н хамгийн ойр оффисууд гэвэл Орос, Япон, Хятадад байдаг. Google-н хайлтын системийг ашигладаг шиг ажилд орох өргөдөл мөн адил хялбархан бөгөөд үнэгүй. Анкет бөглөснөөс хойш таныг хэрвээ тэнцсэн гэж үзвэл хэдий үед ч хамаагүй таны өгсөн утас руу утасдаж утсаар 30 орчим минутын мэргэжлийн аман шалгалт авдаг. Ингээд тэнцсэн тохиолдолд дараагийн шатанд шалгарна. Гэхдээ мэдээж таны байгаа байршил их чухал нөлөөтэй. Жилийн цалингийн хувьд бол мэргэжил, хэлтсээсээ хамаараад жилийн 70 000$ - 220 000$ цалин авдаг. Монголоос КТМС төгссөн нэг залуу байдаг гэж сонслоо. [Блог] : This is my LIFE!!! 
Мөн Yahoo-д ажилладаг монгол хос залуус байдаг тухай лав сонссон биз. Ингээд бодохоор Монголчууд бидэнд дэлхийн тавцанд үнэлэгдэх нөөц бололцоо маш их байна. Залуу минь чамайг тоглож байх зуур үеийнхэн чинь чамаас мэдлэгээрээ хэд илүү хол алхаж байна. Гүүглэрүүдийн сэтгэдлийг уншицгаая.

2010/12/31

Google бид 2-н хамт өнгөрүүлсэн 2 жил [diary]

GOOGLE - Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps,Google Apps, Google Adsense
Google Services of Cdeq.m
2010 ОНЫ СҮҮЛЧИЙН НИЙТЛЭЛ
Googol буюу 10-н 100 зэрэг гэсэн математикийн нэрээр нэрлэгдсэн Google компани хэдийнээ бидний өдөр тутмын онлайн амьдралын маань салшгүй дотны анд болжээ. Бид Google -г заримдаа Гүүгл ах ч гэж нэрлэнэ. Мэдэхгүй зүйл гарвал вэб үзүүлэгч програмын title bar дээр асуултаа бичээд шууд enter дарахад хайлт гарч ирэх хүртлээ хэрэглэхэд хялбар болжээ. Гүүгл гэхээр мэдээж Хайлтын систем, Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps гэсэн нэрнүүд хамгийн ойр сонсогдож байгаа байх. Би энэ удаад Google ахын бидэнд үзүүлдэг олон үйлчилгээнүүдээс онцолж Google Apps, Google Adsense үйлчилгээний тухай ярих гэсэн юм. Яагаад энэ хоёрыг онцолж байгаа тухай хүүрнэн өгүүлье.

Өдгөө бараг 3 жилийн өмнө буюу 2008.03.20 -нд анх www.cdeq.mn гэсэн домэйн нэрийг Pdeegii андтайгаа хамт худалдан авч ангийн андуудын хамтаар оюутнуудад зориулсан вэбсайт ажиллуулахаар шулуудан ажиллаж байсан билээ. Одоогоор хамтран үүсгэн байгуулцаж явсан ангийн андууд маань  хувь хувийн сонирхлоороо чиглэлээ сонгож тус тусын уран бүтээлээ бие даан амжилттай хийж, суралцаж явна. Миний бие магистрын шатны сургалт, КТМС-д програмчлалын хичэээл заах гээд вэбийг хариуцаж, арчилж явах боломжгүй байгаа тул түр хугацаанд хаасан.
Вэб сайт идэвхтэй ажиллаж байх хугацаанд олон газруудтай хамтарч ажиллаж, боловсролын үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцож байсан. 
Уг нь бид дараа дараагийн шинэ оюутнуудаа сургаж бидний хийж байсан үйл хэргийг үргэлжүүлж вэбсайтыг тогтмол мэдээллээр хангаж, засвар үйлчилгээг хийж яваасай гэж хүсэж байсан юм. Гэвч одоогоор вэбсайтын дараагийн хувилбарын үндсэн програмчлал хараахан дуусаагүй тул ажиллахгүй хэвээр байгаа нь харамсалтай. Оюутнууд маань яагаад ажиллахгүй байгаа вэ гэж надаас байнга асуудаг. Миний суралцах, ажиллах үйл хэргүүд маань цэгцрээд ирэх үед сайтаа заавал шинээр нээн ажиллуулах болно. Тэр үед вэб програмчлалд сонирхолтой бүх оюутнуудын өмнө Cdeq нээлттэй байх болно. Би удаан бодсоны эцэст Cdeq гэдэг нэрийн шинэ товчлолыг зохиосон. CDEQ=I Can Do Everything Quickly. Өөрөөр хэлбэр би Бүхнийг Хурдтай Хийж Чадна. Хурдтай хийж чадах чадварыг эзэмшихийн тулд бидэнд ямар нэгэн зүйлийн онолын мэдлэг + практик дадал чухал байдаг. Бид өөрсдийн сонирхдог, хүсдэг, чаддаг зүйлээ хурдтай хийж, хамтдаа багаар ажиллах тэр боломжийг Cdeq олгоосой гэж хүсэж байна. Энэ хугацаа удахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Google Apps
Одоо гол яриандаа оръё 2 жилийн өмнөөс анх Google ахын Google Apps гэдэг үйлчилгээ байдгыг сонсоод Free edition-г нь өөрийн домэйн дээрээ авсан юм. 
Google-н ихэнх үйлчилгээ бүх бололцоогоо бидэнд үнэгүй хэрэглүүлдэг ч Apps-н хувьд Free Edition-нь нилээд хязгаарлагдмал байдаг. 21 хүртэлх тооны хэрэглэгч үүсгэх, өдөрт 500 имэйл илгээх г.м.
Үүнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрч Apps-н шинэ хэрэглэгчийн интерфэйс, боломж нэмэгдсэнээр Google Apps-Сургууль, Боловсролын байгууллага, Бизнесийн байгууллагуудад интернэтээр өөрсдийн үйл ажиллагаагаа явуулахад хэрэгтэй бүхий л боломжийг санал болгож чадаж байна. Gmail, Talk, Docs, Sites, Calendar, Spreadsheet гэсэн үндсэн багажуудын тусламжтайгаар хамгийн хямд зардлаар байгууллагын ажилчид, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг хангах боломжтой. Дэлхий даяар 3 сая гаруй байгууллага, 8 сая гаруй сургууль, боловсролын байгууллага энэ үйлчилгээг ашигладаг. Энэ бол үүлэн тооцоолол өнөөдөр ямар их хүчээ авч байгааг хариуулсан үзүүлэлт.
GOOGLE - Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps,Google Apps, Google AdsenseМанай Cdeq.mn энэ үйлчилгээг ашиглаад өдгөө 2 жил гаруйн хугацаа үдэж, идэвхтэй ажилласны үр дүнд 2010.12 сард Google Apps-н Government Editon -тэй боллоо. Энэ хувилбарыг ашиглахын тулд жилд нэг хэрэглэгч 50$-н хураамж төлдөг. Харин бид хязгааргүй тооны хэрэглэгч үүсгэж чадахаар болсон. Энгийн Gmail-н данс 7GB орчим байдаг бол бидний энэ хувилбарт 25GB хэмжээтэй, түүнчлэн аюулгүй байдал, хамгаалалтын хувьд ч илүүн найдвартай бөгөөд migrate, intagration tool-үүдийг ашиглах давуу талтай. Энэ нь бидэнд Google API-г ашиглан уян хатан програмчилж Google Apps-тай холбох боломж өгнө. (энэ тухай дараа дэлгэрэнгүй бичнэ)
Та бидний сайн мэдэх mail.mn, banjigmail -ууд Google apps-г ашигладаг. Харин ямар хувилбар ашигладгийг нь сайн мэдэхгүй. Free editon дээр хэрэглэгчийн тоогоо үнэгүйгээр нэмэх хүсэлт гаргах боломж байдаг бөгөөд түүнийг ашигласан байж болох юм. Мөн манай IT-н нилээдгүй олон компани Google Apps free editon -г хэрэглэж байгаа харагддаг ч монголд одоогоор Government Edition ашигладаг компани, хувь хүн байхгүй байх гэж би бодож байна.
GOOGLE - Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps,Google Apps, Google Adsense
Cdeq.mn Government Editon-тэй болсноор  ямар давуу талтай вэ?
- Боловсролын байгууллага, их дээд сургуулиудын өөрсдийн домэйн нэрээр бүх оюутан, багш ажилчдад и-мэйл үүсгэх
- Хичээлийн хөтлөлтөө онлайнаар явуулах боломж
- Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх
- Цаг, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй
г.м... нэгэнт хүчээ авч хөгжиж байгаа Гүүглийн үйлчилгээг ашиглавал байгууллага бүр өндөр өртөгтэй шинэ програм бичиж зарлага гаргах хэрэггүй болно. Яг одоо Cdeq.mn Google-н албан ёсны Apps нийлүүлэгч байгууллага болохоор ажиллаж байгаа бөгөөд амжилттай болвол Монголын бизнесийн томоохон байгууллагуудад Google Apps Business Edition-г хямдралтайгаар нийлүүлэх бололцоотой болно. Нэгэнт эрсдэл ихтэй том ажил эхлэх бол нухацтай судлаж, хамтын хүчээр зүтгэж байж үр дүнд хүрэх учиртай. Би ирэх 2011 оны 2-р улирлаас энэ ажилдаа идэвхтэй орох боломжтой болох тул тэр болтол та санал, бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүсье.

Google Adsense
Google ашиглаж мөнгө олж болдог тухай, Монголд зөндөө олон вэб сайт ажилуулагч залуус Чекээр цалинждаг тухай лав сонсож байсан биз. Google Adsense-н тухай Sanakae -н блог дээр дэлгэрэнгүй бичсэн бий. Та анзаарсан бол Sanakae-н блог дээрх Google Adsense-н рекламууд бүгд идэвхтэй дарахад мөнгө ордог Google Adwords-н рекламууд гарсан байна. Энэ нь Google Adsense -г жинхэнэ утгаар нь ашиглаж байна гэсэн үг. Манайхны ихэнх блог, сайтууд дээр Public Service Ads гээд гарчихсан байдаг нь үнэндээ даралтанд ямар ч мөнгө тооцогддоггүй ашгийн бус реклам нийлүүлэгч нар байдаг. Тиймээс та өөрийн сайт дээрээ жинхэнэ реклам гаргадаг болгохыг хүсвэл нилээдгүй зүйл судлаж, хийх хэрэгтэй. Өөрийн туршлагаас хуваалцая.

Миний хувьд дээр өгүүлсэн Google Apps -г ашиглаж эхэлсэн үеэс эхлэн Google Adsense системийг сонирхож судлаж эхэлсэн. Өөрийн хөтөлдөг нилээдгүй олон вэбүүд дээр рекламаа байрлуулж 2009 он 5 сар гэхэд 40 гаруй $ дансандаа цуглуулаад амжсан юм. Гэвч хараахан мөнгөө гар дээрээ аваагүй байсан юм. Тэр үеэс хойш Adsense-г тийм ч их сонирхоогүй бөгөөд цаг зав ч амжаагүй билээ. Харин энэ оны сүүлийн саруудад энэхүү jagaarj.cdeq.mn блогоо идэвхтэй ажилуулж одоогоор 5000 гаруй хандалттай болгосон. Блог хөтлөхийн зэрэгцээ Google Adsense байршуулж даралт авах гэж хичээсэн ч ганц ч $ нэмэгдсэнгүй. 

Учрыг нь тодруултал 6 сар идэвхгүй байсан миний Adsense-н данс Idle горимд орж намайг Pin Code-оо оруулахыг шаардав. Pin Code-г заавал цаасан хэлбэрээр шуудангаар илгээж авдаг тул надад тийм ч ойрхон сонсогдсонгүй. Оюутан байхад найз маань Ubuntu CD - шуудангаар авч байсан тухай санаж нэгэнт эхэлсэн дуустал нь тууштай үзэхээр шийдэж шуудангийн салбартаа Шуудангийн хайрцаг хүртэл нээлгэв. Шуудангийн хаягаа зөв бичихгүй бол энэхүү Pin Code-нь 3 удаа илгээгдэх боломжтой. Үүнээс цааш данс маань царцах тул няхуур үзэх шаардлага тулгарав.

Манайхан Zip code - 976 гэж хийгээд байдаг нь буруу. Монгол улс бүх газар нутгаа хэдийн zipcode.mn дээр бүсчлээд, шуудангийн зип кодоо mongolpost.mn дээр кодлчихсон. Гэхдээ энэ код нь 5 оронтой тоо байдаг харин Гүүглийн захидал хүлээж авах хаяган дээр Зипкодыг 6 оронтой тоо бичих хэрэгтэй гээд байдаг. Энэ нь манай хуучны хэрэглэж байсан 6 оронтой Индекс-г хэлээд байгаа юм. Энэ индексийг өөрийн хамгийн ойр байрлах шуудангийн салбар дээрээс мэдэж болно. Жишээ нь манай шуудангийн салбарын зип код нь: 18080 байсан ч индекс нь 211137 гэж байдаг.
Ингээд нилээн няхуур үзсэний эцэст өөрийн хаягаа эцсийн байдлаар бичээд 12.05-нд Pin Code илгээхийг хүслээ. Pin иртэл 3-4 долоо хоног болох тул тэвчээртэй хүлээнэ үү гэв. 3 дахь долоо хоногоос шуудангийн хайрцагаа байнга шалгаж байсан ч ирсэнгүй. Тэгсээр бараг 5 долоо хоног өнгөрсөн ч шуудангийн хайрцаг маань хоосон. Миний бичсэн хаяг буруу байсан юм байх гэж бодсоор шууданчаас лавлатал шууданч дээр миний захиа намайг pin илгээх хүсэлт гаргаснаас хойш 16 хоногийн дараа хэдийн ирчихсэн байлаа. 

GOOGLE - Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps,Google Apps, Google Adsense
GOOGLE - Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps,Google Apps, Google Adsense

GOOGLE - Adsense, Adwords, Gmail, Docs, Talk, Android, Coder, Apps,Google Apps, Google Adsense
Захианы аюулгүй байдлын үүднээс манай холбооныхон шуудангийн хайрцганд нь хийдэггүй нь тэр байж. Цоожтой хайрцагнуудад захиалсан сонингуудаа хийхдээ бүтнээр нь онгойлгож хийдэг тул захиа алдагдах магадлалтай байдаг гэнэ. Pin code авахад заавал ШХ нээлгэх шаардлагагүй шуудангийн салбарын зип байхад л хангалттай байдаг юм байна. Ингээд 6 оронтой пин кодоо оруулж Adsense данс маань буцаад идэвхжлээ. Одоогоор блогын нүүр хуудсан дээр реклам гарахгүйгэйгээр тодорхой мэдээлэл агуулсан нийтлэл, хуудсууд дээр мэдээний title, meta keyword -той холбоотой сурталчилгаа гаргаж байна.
Сүүлийн хэдэн өдрүүдэд нийтийн компьютеруудаас өөрийн блогын adsense дээр зориуд дарж тандалт хийхэд 0.5$ орчим нэмэгдэж байлаа. 
-Танд ч бас ямар нэгэн өөрийн дуртай сэдвээрээ блог бичээд Google-с цалин авах боломж байгаа гэдгийг ойлгосон байх. Монгол залуус маань хурд, цар хүрээ, мэдээллээр хахаж байгаа интернэтийг өөрийн мэдлэгээ өргөжүүлэхэд ашиглаасай гэж хүсэж байна. Цаг бол алт, алт бол мөнгө, Мөнгө бол хөдөлмөр, Хөдөлмөр бол мэдлэг, Мэдлэг бол практик. 
Цаг алдаад яахав залуу минь оролдоод үз. Англи хэлээ сайжруулангаа, багахан хичээл зүтгэл гаргахад л болно. Чекээ гар дээрээ аваад бичих нийтлэлийг тэсэн ядан хүлээж байна.

Хийгээгүй харамсаж явснаас Хийсэндээ харамсаж явсан нь дээр.
(about Webmaster tools and Google Code)-2becontinued...