2011/06/07

Шинэ үеийн хаяглалт IPV6 хаяанд ирлээ - "IPV6 DAY"


Internet Protocol-н одоогийн бидний хэрэглэж байгаа IPv4 хувилбар нь 0.0.0.0 -с 255.255.255.255 хүртэлх статик хаяглалт буюу дэлхийд гарцтай 32bit-н дугаарлалт хийх чадвартай байдаг ч 2011 онд дуусна гэж төлөвлөсөн байдаг. Албан байгууллага, сургуулийн хувьд интернэт урсгалд гарцтай нэг цорын ганц IP хаягтай байдаг бөгөөд энэ хаяглалтыг хэлээд байгаа хэрэг. Харин дотоод сүлжээнд Router-т холбогдсон 192. -р эхэлсэн IP хаяг бол давхардаж болдог.
Энэхүү хаяглалтын хязгаараас гарах арга бол IPV6 гэдэгтэй бүгд  санал нийлж, дэлхий даяараа шилжих гэж байна. Ингэснээр одоогийнхоос 4 тэрбум дахин их цахим төхөөрөмжинд IP хаяг оноох боломжтой болж байгаа юм. 
Энэ олон мянган компьютерийг нэгэн зэрэг шууд холбох боломжгүй учраас маргааш буюу 2011.06.08 -нд  "WORLD IPV6 DAY" болж Google, Facebook, Yahoo!, AkamaiLimelight Networks зэрэг томоохон компаниуд 24 цагийн хугацаанд туршилтийн журмаар IPV6-г идэвхжүүлнэ. Энэ шилжилтэнд энгийн хэрэглэгчид ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Зөвхөн ISP, Техник үйлдвэрлэгчид, Үйлдлийн систем зохиогчид болон бусад компани, аж ахуй нэгжүүд IPv4-с IPv6-д шилжих бэлтгэлээ хангах ёстой.
Таны компьютер, ISP чинь IPv6-д бэлэн эсэхийг мэдэхийг хүсвэл ЭНД дарж шалгаж болно. Таны интернэт холболт IPv6-г хараахан дэмжихгүй байгаа бол санаа зоволтгүй ISP компаниуд удахгүй энэ хаяглалтыг дэмждэг болохоос өөр замгүй, энэ хөтөлбөрт хамрагдаж буй дэлхийн томоохон вэбсайтууд IPv4 хаягаар ханддаг хэвээрээ байна.
дэлгэрэнгүйг http://worldipv6day.org

No comments:

Post a Comment