2010/12/04

КОНТЕНТЫН III ФОРУМ, илтгэлүүд

MONGOLIAN IT PARK
MONGOLIAN IT PARK
Жил бүр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас зохион байгуулдаг Контентын 3-р форум энэ оны 12-сарын 2-ны өдөр өглөө 08:30-с боллоо. Урьд жилүүдийн адил форумд оролцохыг хүссэн хүмүүс онлайнаар анкетаа явуулж оролцлоо. Форумд тавигдсан илтгэлүүдээс МТҮП-н технологийн судлаач У.Мөнхбат-н илтгэл хүмүүсийн сонирхлыг их татаж байсан юм.
Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар хурдацтай хөгжиж, дэд бүтэц бүрдэхийн хэрээр энэхүү бий болоод байгаа хатуу бүтэц дээрээ суурилан техник, технологийн хүчин чадал, нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах зөөлөн бүтцийн асуудал зүй ёсоор урган гарч ирж, ар араасаа олон асуултыг хөврүүлсээр байна.


Төрөөс контент буюу агууламжийн өртөг нэмэгдүүлсэн бизнесийн орчинг нэн түрүүн бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр энэ талаар хоорондоо мэдээлэл солилцох, шийдэх арга замаа тодорхойлон томъёолох, хэрэгжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн контентын форумыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн форумыг Мэдээллийн технологийн үндэсний паркаас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-тай хамтран өнөөдөр үдээс өмнө зохион байгуулав.
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн дүрст хурлын танхимд болсон тус форумд Ховд, Эрдэнэт хотуудад ажиллаж амьдарч байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүд маань орон нутгаасаа холбогдон оролцож, санал бодлоо хуваалцсан нь энэ удаагийн форумын бас нэгэн шинэлэг зүйл болсон юм. Форумд 100 гаруй хүн оролцсон билээ.

Контентийн хэмээх шинэ төрлийн бизнес өнөөдрийнхөөс илүү өргөн хүрээний үйлчилгээ, зар сурталчилгаа болон мэдээлэл солилцооны шинэ зах зээлийн орон зайг үүсгэж, дэлхийн олон орон энэ бизнес рүү уралдан хошуурч байна. Асар өргөн, гайхалтай хурдан, ер бусын хүртээмжтэй тархац бүхий энэхүү шинэ боломж бололцоог монголчууд яаж ашиглаж, хэрхэн “чулуу болгох вэ”?
Энэхүү Форумын хүрээнд Контентын чиглэлээр төрөөс тухайлбал, МШХХТГ, МТҮП, ХХЗХ-оос хэрэгжүүлж буй ажлууд, бодлого зохицуулалтын бичиг баримтын төслүүдээс авахуулаад бодит амьдралд онлайн болон мобайл контентийг хөгжүүлж байгаа бизнесийнхний санал бодол, мобайл контентийн дэлхийн зах зээлийн талаарх сонирхолтой тоо баримтууд, МТҮП-д гадаад зах зээлд гарч ажиллах хүсэл эрмэлзэл бүхий залуусыг хөгжүүлэгч болгон бэлтгэж эхэлсэн тухай, Андройд Маркет дээр монгол инженерүүд бүтээгдэхүүнээ тавьж борлуулж эхэлсэн тухай гээд олон сонирхолтой илтгэл тавигдаж байгаа нь түрүүчийн 2 форумын үргэлжлэл болж, цаашид олон шинэ бодитой алхмыг хийж, олон залуусыг энэ бизнест татан оруулах уриа болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнгөрсөн 5-р сард болсон 2-р форумыг МШХХТГ, МТҮП-аас Монгол Контент компанитай хамтран зохион байгуулж байсан бол энэ удаа манай томоохон хөдөлгөөнт холбооны операторууд болох Мобиком, Скайтел, Юнител компаниуд Форумд хүрэлцэн ирж, контентийн чиглэлээр өөрсдийн хийж байгаа ажлуудаа танилцуулж, тэдэнд тулгараад байгаа бэрхшээл, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлж байсан нь төр хувийн хэвшлийн түншлэлийн бас нэгэн тод жишээ болов.

Форумыг зохион байгуулахад хамтран ажилласан МШХХТГ, ХХЗХ, Үндэсний дата төв, Юнител ХХК, Скайтел ХХК, МХС ХХК, Ховд их сургууль, Эрдэнэт үйлдвэр, МУИС-ийн хамт олон болон форумд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Форумд тавигдсан илтгэлүүд:
1
Контентын чиглэлээр МШХХТГ-аас хэрэгжүүлж буй ажлууд
Илтгэгч: Б.Отгончимэг (Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн МШХХТГ)
2
Төрийн байгууллагын нийлүүлж буй контент, бусад асуудлууд
Илтгэгч: Ш.Оюунчимэг (Системийн нэгтгэлийн албаны ахлах мэргэжилтэн, МШХХТГ)
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]Онлайн орчуулгын систем (МУИС)
Дээрх 6 илтгэлийг татаж унших хаяг: http://bit.ly/gL7s5S

No comments:

Post a Comment