2011/01/04

Програм хангамж-Дэндүү давчуу (ШУТИС КТМС-ийн шинэ жил 2010)


КТМС-Програм хангамжийн шинэ жилийн мэндчилгээ-Дэндүү давчуу
(Багшийн амьдралын тухай)
Оролцон тоглогчид: (гарч ирэх дараллаараа) А. Эрдэнэбаатар Ц. Ганбат Г. Болд-Эрдэнэ Т. Золбоо П. Дэлгэрмөрөн А. Хүдэр Б. Болдхүү Д. Ундраа Д. Золзаяа М. Мөнхтуяа Ч. Эрдэнэбат н. Өлзийбаатар Б. Долгорсүрэн Д. Энхжаргал Х. Нямсайхан Ө. Сүх-Очир Д. Сарангэрэл  С. Бауырбек Б. Батзолбоо

Дэндүү давчуу програм хангамжийн багшийн амьдрал
Үг. Б.Батзолбоо, Ая: Classic Gem
Дуучид: Б.Болдхүү, Х.Нямсайхан, Б.Долгорсүрэн, MC student

Ladies and gentlemen
This is KMTS software eeeii
Намар бүр хавар бүр хэдэн цаг заах вэ гэж толгойгоо
Гашилгаж, шаналгаж алхасаар одоо залхалаа
Сургууль гэр, алдар нэр хагас бүтэн сайнгүй намайг хоргоогоод
Амралтаар ч сургууль дээр ч утас байнга хангинаж ядарлаа

Эртний оюутан чи ч олдохгүй
Эргээд хайхад дүн ч олдохгүй ээ

Багын найз дотны анд уулзах гэхээр өөдөөс дүн нэхнэ ээ
Тэрний маань энэний маань хүүхэд тавихгүй бол болохгүй ээ
Оройтохоор өөдөөс байнга дүн нэхээд этрхэн унтаарай
Өглөө эрт хичээлтэй харихгүй бол бас л болохгүй ээ

Тайван байхыг би гэнэт хүслээ
Хичээлд дарагдсан амьдрал минь

[ДАХИЛТ]
Дэндүү давчуу Дэндүү давчуу
Дэндүү албан ёсны хүйтэн хөндий төв ТИС
Дэндүү хатуу Дэндүү хатуу
Хэтэрхий хичээлд дарагдсан багшийн амьдрал
Дэндүү дутуу Дэндүү дутуу
Хүнлэг сэтгэл бус эрдмийн ажил чухал уу
Дэндүү завгүй Дэндүү завгүй багшийн амьдрал
[/ДАХИЛТ]

Хаашаа ч харсан олон өрөөтэй ч бид коридорт түгжирнэ ээ
Хэсэгхэн энэ газраа бүгд булаацалдана агаараа
Хуучны танил минь тааралдаж цалин мөнгөө ярьж онгирно оо
Үнэн байсан ч урьд нь чи байжээ илүү ядуухан

Өнгөцхөн хүн хүн чанарууд
Өндөрт хүрдэггүй цалин мөнгө үү

[ДАХИЛТ]

[ҮГЛЭЛТ]
Би юуны төлөө юм бол завгүй
Хичээлдээ дарагдаад сэтгэл тавгүй
Үдшээр өрөөндөө тестэндээ хавчуулаад
Цалингаа өрөндөө дандаа цавчуулаад
Урагшаа хэмээн урагшаа тэмүүлээд
Жаахан заваа зааландаа өнгөрүүлээд
Найзууд дараалан дүнгээ нэхэлдээд
Хичээлгүй хүүхдүүд лаб-д чихэлдээд
[/ҮГЛЭЛТ]

Тайван байхыг би гэнэт хүслээ
Хичээлд дарагдсан амьдрал минь

[ДАХИЛТ]

[ҮГЛЭЛТ]
Yeah, Нөхдийн минь амьдрал заавал эсэргээрээ
Хүмүүсийн харьцаа албан тушаалаар
Багш нь оюутандаа дүнг нэмжээ
Нэмсэн нь дүнгийн доод хэмжээ
Баярлан өөрийн байр луугаа чавхадна
Голох байлгүй голчоо тэгээд авахад нь
Бие даалт гэж гар гараа дамжуулаад
Завсраар нь диско амьдралаа амжуулаад

[/ҮГЛЭЛТ]

(Клип+MP3) ТАТАХ
[Cdeq Docs][Gogo Share]

No comments:

Post a Comment