2011/02/08

КТМС-н охидын шинэ рок хамтлаг "IXORA"

Монголын охидын рок хамтлаг "IXORA" нь 2010 оны 6-р сарын 7 нд байгуулагджээ. Охидын хамтлаг маань КТМС-н оюутнуудаас гаралтай тул манай оютнууд дэмжээрэй. IxoRa хамтлагийн хүсдэг зүйл бол "Өмнө нь хаана ч, хэн ч тоглоогүй тэр хөгжмийг эрэлхийлж, өөрсдийн хүсэл зоригоосоо тэр хөгжмөө хайх" юм байна.
Нэрний тухай: 
IXORA-(Мөнхийн ургадаг цэцэгний нэр , хурц шийдэмгий бас гоо сайхан мөн хүмүүст ухаарлыг бэлэглэдэг гэсэн бэлэгдэлтэй цэцэг )
Гишүүд:
-Гитарчин, дуучин Dono/Everose/,
-Басс гитарчин, дуучин Tsatsral/Musungvnj/ ,
-Бөмбөрчин Лхам/Bvjee/ гэсэн 3-н хүний бүрэлдэхүүнтэй oхидын хамтлаг. Анх 4-н гишүүнтэй байгуулагдаж байсан. Соло гитарчин маань өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч 3-улаа үлдсэн ч Dono соло гитар сурч урьдын адил басс гитарчин Tsatsral,дуучин Dono 2хамт дуулж байгаа.
Урсгал:
Анх Grunge Rock-р тоголж байсан бол одооноос шинээр ALTERNATIVE METAL  /Art rock,Progressive metal, Atmospheric rock, Avant-garde/  урсгалаар тоглохыг хичээж байгаа гэхдээ ... одоогоор өөрсдийн зохиосон 2 дуутай..  Нирвана коверлодог байсан одоо шинэ урсгалаараа Tool,Deftones...гэх мэт Art rock хамтлагуудыг коверлож байгаа.
Уран бүтээл:
Одоогоор Art rock урсгалын "Хүний новшийн сэтгэл", "Зөрчил" гэсэн 2 дуутай.
Хэлэх дуртай үг:
Үхсэн ч ороокдоо үнэнч...
Анхны тоглолт:
Анх нэг хамтлаг болоод хамгийн анх гарсан тайз гэвэл Playtime 2010-н Их Завсарлага дээр болсон шалгаруулалт юм байна.25хамтлагаас 10ыг нь шалгаруулж авсан.Тэр 10т нь багтаж чадсанаараа маш их урам авсан хэхэ.. Тэгээд орсон хамгийн анхны тоглолт нь Playtime 2010 байсан.

"MONSTERS" тэмцээнд:
Монстерс тэмцээнд орохын тулд бид нараас маш их хичээл зүтгэл, сэтгэлийн тэнхээ, тэвчээр гээд олон зүйлийг шаардсан гэж хэлж болно. Хамгийн гол нь бид нар хичнээн их хичээлтэй, шалгалттай, бэлтгэлийн байргүй, бэлдэх завгүй гээд олон бэрхшээлүүдтэй тулгарсан нь ерөөсөө бууж өгөөгүй 5 дахь шат хүртэл явж, шилдэг 23 оролцогчид багтаж чадсан. Оролцож байх хугацаанд олон хүнд хэцүү бас хөгжилтэй явдлууд болдог байсан, ерөнхийдөө олон гоё дурсамжтай болсон. Энэ тэмцээнд орсноороо хамтлагаараа улам дотно болсон байх. Өрсөлдөгчдийн хувьд бүх оролцогчид маш сайн байсан, гэхдээ бид нарын зорилго бусад хүмүүсийг ялж, түрүүлэх биш, өөрөө өөрсдийгөө ялах байсан. Тэгж ч чадсан гэж бодож байна.
"Monsters" шоуны 4-р шатанд орохын өмнө /тайзны ард/

No comments:

Post a Comment