2011/01/01

2011 онд 7 триллин MESSAGE ниснэ

Бидний өдөр тутмын салшгүй хэрэгцээ болсон гар утсаар ирэх 2011 онд 4.8 тэрбум (4,800,000,000) утаснаас 7 триллион (7,000,000,000,000) мессеж (Message - богино хэмжээний захидал) илгээгдэнэ гэж ABI -н судалгааны багаас таамлаглал дэвшүүлжээ. Богино хэмжээний захидал гэдэгт SMS, MMS, Mobile Email, Mobile IM г.м төрлүүд орно. Mobile Blogging, Mobile Tweet, Mobile Facebook Wall -ч мөн адил энэ тоонд багтаж байгаа бизээ. Ийм их мессеж илгээгдэж байхад  И-мэйл мөн адил дутахгүйгээр

1.4 тэрбум интернэт хэрэглэгчид 90 триллион (90,000,000,000,000) и-мэйл өнгөрөгч 2010 онд хоорондоо солилцсон гэсэн судалгааг Pingdom судалгааны багаас гаргасан. Ийм их тооны ихэнх хувийг бидний сайн мэдэх SPAM -ууд эзэлж тэр дундаа Нигерийн гэмт хэрэг гэгддэг маш их тооны мөнгө өвлөх, сугалаанд хожсон тухай хуурамч мэдээлэл бүхийн и-мэйлүүд олон тоогоороо бий.
Гэхдээ ирээдүйн чиг хандлагыг хараад байхад энэ олон төрлийн мэдээлэл дамжуулах сувгууд бүгд нэгдэж нэг төрлийн мэдээллийн үүсвэр бий болох хандлагатай байна. Жишээлбэл Facebook-н Project Titan -нь өөрсдийн 500 сая хэрэглэгчдийн хооронд харилцсан мэдээлэл дээрээс дүн шинжилгээ хийдэг Gmail-г бут цохино гэсэн амлалт өгч байгаа вэб мэйлийн үйлчилгээг нэрлэж болох юм.

Сүүлийн үед Монголд компаниудын маркетингийн багийхан хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа олон нийтийн харилцааны сайт, вэбүүдийг их ашигладаг болсон. Гэхдээ энэ талын мэдлэг, судалгаа дутмаг байдаг болоод ч тэрүү учир дутагдалтай маркетинг үзүүлэх нь олонтаа. Жишээлбэл: Мобиком-н Телемаркетинг, Мобиком, Скайтел -н SMS мэдээлэл (мессеж спам, жанк). Хэрэглэгчдээс ямар ч санал авалгүйгээр мэдээлэл авахыг хүсээгүй байхад байнга залхаадаг. Мобикомын хэрэглэгчид ялангуяа өчүүхэн амтагдахгүй урамшууллын төлөө олон зуун мессеж хүмүүст илгээж цаг гарздаж, цаашлаад дэлхийн экологийн дулааралд хүртэл нөлөөлөх үйлдэл хийж байна.

Олон зуун хүмүүсийн гар утсанд мессеж ирлээ гэхэд утасны хонх дуугарна, вибратор чичрэнэ. Ингэснээс утасны баттерей багасна. Дахин цэнэглэнэ. Эрчим хүч хэрэглэнэ. Ингээд бүх утаснуудын баттерейг дахин цэнэглэхийн тулд цахилгаан станц дээр их хэмжээний нүүрс шатаана, агаар бохирдоно, дэлхийн дулаарал явагдана, хүлэмжийн хий нэмэгдэнэ гээд л хүмүүс өөрсдөө эх дэлхийгээ сөнөөж байна шүү дээ.

522 гэсэн тусгай дугаарт "off" гэсэн мессежийг илгээж үйлчилгээг хаалгадаг л гэнэ. Гэсэн ч надад одоог хүртэл ирсээр л байна. Одоо бүр сүүлдээ над руу залгаж бараа рекламддаг болсон. Яагаад намайг хүсээгүй байхад бүртгэчихээд хүсэлтээ цуцлуулая гэхээр үгүй гэж зүтгээд байдаг бүдүүлэг араншин бэ.

No comments:

Post a Comment