2011/01/11

2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр "Хүний хөгжил сан"-аас хишиг хувь хүртээх тухай

2011 - 01 - 07
"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ" -д
Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад  2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон. 

Оролцогч талууд:
Суралцагч 
Сум, хорооны нийгмийн ажилтан 
Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
Их, дээд сургууль, коллеж 
Сургалтын төрийн сан 
Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 
Сангийн яамны төрийн сан

Суралцагч 
Монгол Улсын их дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид суралцаж байгаа 
Диплом 
Бакалавр 
Магистр 
 Доктор оюутнууд хамрагдана. 
Суралцагч нь хүсэлтээ сум,  хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт  гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний  өмнөөс хүсэлт гаргаж болно. 

Хүсэлт гаргахдаа юу бүрдүүлэх вэ?
• Овог нэр
• Регистрийн дугаар
• Иргэний үнэмлэхт бичигдсэн хаяг
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх
• Суралцаж байгаа сургууль, салбар сургууль,мэргэжил, дамжаа  /курс/ 

Сум, хорооны нийгмийн ажилтан
Хүсэлт  гаргасан суралцагчийн хувийн хэрэгт нь бичилт хийж, тухайн иргэний  нэр, хаяг, суралцаж байгаа сургуулийн талаарх мэдээллийг багтаасан жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. 
Сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн суралцагчийн "Хүний хөгжил сан" дэвтэрт нь бичилт хийнэ. 
Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага 
Сум, хорооны нийгмийн ажилтнаас ирсэн жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт  цахим хэлбэрээр  болон албан бичгээр хүргүүлнэ.
Хүний хөгжил сангаас хувь хүртсэн суралцагчийн тухай мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтанд цахим хэлбэрээр  болон албан бичгээр хүргүүлнэ. 
Анхаарах зүйлс:

- Суралцагчдын жагсаалтыг гаргахдаа 2010-2011 оны хичээлийн жилд сургуулиасаа сургалтын үйлчилгээ авсан суралцагч бүрийг хамруулна. Үүнд 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаад жилийн чөлөө авсан, мөн энэ хичээлийн жилд жилийн чөлөөнөөс ирсэн оюутнууд хамаарагдах юм. 
- Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хүсэлт  гаргасан суралцагчийн  нэр, хаяг, суралцаж байгаа сургуулийн талаарх мэдээллийг багтаасан жагсаалтыг  Сургалтын төрийн сангаас ирүүлсэн суралцагчдын нэрсийн жагсаалттай тулган шалгах тул суралцагчдын мэдээллийг маягтын дагуу үнэн зөв, алдаа мадаггүй гаргах. 
- Хүний хөгжил сангаас суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг хувийг шилжүүлснээр тухайн суралцагчийн төлсөн төлбөр нь тухайн жилийн төлбөл зохих хэмжээнээс илүү гарч байвал их, дээд сургууль, коллеж нь энэхүү илүү төлөгдсөн хэсгийг дараа оны сургалтын төлбөрт  шилжүүлэн тооцно. 
- Хэрэв суралцагч төгсөх дамжааны оюутан бол түүнд их, дээд сургууль, коллеж нь төлбөрийн зөрүүг буцаан олгоно. 

Сургалтын төрийн сан
Их, дээд сургууль, коллежоос ирүүлсэн суралцагчдын нэрсийн жагсаалтыг,  сургууль тус бүрээр нэгтгэн баталгаажуулж,  Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт   цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
Их, дээд сургууль, коллежийн харилцах дансанд хуваарийн дагуу санхүүжилтийг шилжүүлнэ. 

Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар
Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага болон сургалтын төрийн сангаас ирүүлсэн жагсаалтыг хүлээн авч тулгалт хийнэ. 
Батлагдсан суралцагчдын жагсаалт, санхүүжилтын хэмжээг
-Сангийн яамны төрийн сан 
-Сургалтын төрийн сан                                  
-Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага-д тус тус хүргүүлнэ. 

Сангийн яамны төрийн сангийн газар
Хөдөлмөр халамж, үйлчилгээний газараас ирүүлсэн батлагдсан суралцагчдын тоо,  санхүүжилтын хэмжээгээр сургалтын төрийн санд санхүүжилтыг хуваарийн дагуу шилжүүлнэ.



2 comments:

  1. eniig unshsan chine aimar nurshuu ih yumaa
    oyutnuud yag yu yu burguuleh ve?
    tiim yumaa burduuleed tend ochood tegeed surguul dree avaachij uguud GEH MET gol yumnuudiig ne bicheed uguuch hednii dotor yum be suuliin hugatsaa ne

    ReplyDelete
  2. Anonymous16/1/11 18:03

    harin tiin yag yu burduulj avaachih yum bol bas toriin sand baigaa ouytanuud yah yum bol?

    ReplyDelete