2012/02/02

Google Chromebook - Нөүтбүүк

Энэ бол ирээдүй, энэ бол МТ-н чиг хандлага. Бүх зүйл интернэт, тооцоолон бодох төхөөрөмжтэй холбогдож, үүлэн хэлбэрээр боловсруулагдаж байна. Анх 2011-5 сард  танилцуулагдсанаас хойш нээлттэй эхийн Linux kernel-д суурилсан  "Google Chrome" үйлдлийн системтэй Chromebook  нөүтбүүкүүд хямд үнэтэйгээр зах зээлд хүч түрэн орж ирж байна. Тэр тусмаа АНУ-н боловсролын салбарт.
Windows OS, MS office, Antivirus гэж нэмэлт зардал гаргах шаардлагагүй учраас бусад notebook-үүдийг бодвол харьцангуй хямд үнэтэй. Үйлдвэрлэгч, үзүүлэлтээсээ хамаараад ойролцоогоор (350$-450$)-н үнэтэй худалдагдаж байна.  Гэхдээ Windows, Desktop app, хэрэглэгчийн интерфэйстэй ажиллаж сурсан бидний хувьд дан ганц вэб хөтөч дээр суурилсан ҮС гэдэг бол цоо шинэ ойлголт. Яг л 2007-01 сард Steve Jobs анх Iphone-г танилцуулж ухаалаг гар утасны ертөнцөд хувьсал хийсэн шиг Chrome үйлдлийн систем, Chromebook нөүтбүүкүүд ирээдүйд олон зүйлийн чиг хандлагт өөрчлөлт хийх биз ээ.

Chromebook нөүтбүүкүүдийг сургуулийн сурагчид, оюутнууд ашиглавал хамгийн тохиромжтой байх бөгөөд давуу талуудыг нь дурдвал:
Үүлэн тооцоололд суурилсан файл зохион байгуулалт, 3G байнгын интернэтэд холбогдох, нэмэлт програм суулгахгүйгээр вэб-д суурилсан програм, апп-ууд ашиглах (google doc, google talk г.м), хурдтай ажиллагаатай, 8 сек-д асах, 8 цаг баттерейгаа барих, нэмэлт антвирус програмд санаа зоволтгүй сайтар хамгаалагдсан, байнгын системийн шинэчлэлт, олон компьютерийг администрац хялбар хийх боломж.
Мэдээж юм бүхэн 2 талтай. Сөрөг талууд нь:
Одоохондоо вэб хөтөч дотор бидний ашигладаг, хэрэгцээт бүх програмуудыг ажлуулах боломжгүй, интернэт холболтгүй үед бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй, хүчин чадал тийм ч өндөр биш, өөрийн багтаамж нь 16GB SSD (ө.х хэрэгцээнээсээ илүү гарсан файлуудаа бүгдийг нь файл серверт upload хийх шаардлагатай), шуурхай санах ой ихэнх үйлдвэрлэгчийн загварууд нь 2GB. 

Chromebook-г Монголд ашиглаж болох уу?
Одоохондоо манайх шиг 3G, WiMAX (Worldwide Interoperability for Microwave Access) үйлчилгээний дата дамжуулалтын үнэ өндөр, хурд удаан байгаа нөхцөлд ашиглах боломжгүй юм. Жишээ нь: Mobicom-н дата хэрэглээний үнэ 1GB-12'000₮-14'000₮, Unitel-н хязгааргүй эрхтэй дата дугаар сард -20'000₮. Гэвч 3G сүлжээний хамрах хүрээ зөвхөн УБ дотор.
Та хэрэглээнээсээ илүү гарсан 1GB файл тутамдаа 12'000₮ төлж, хотоос зайдуу газарт өөрийн файлууддаа хандах эрхгүй болж, татах-илгээх бүртээ цаг алдаж,  хүлээлтийн горимд орохыг хүсэхгүй биз дээ?
Миний бодлоор компьютер, бусад бүхий л тооцоолох төхөөрөмжүүд шаардлагатай үедээ интернэтэд бусад үед оффлайн горимд ажиллах нь тохиромжтой юм шиг санагддаг. Тиймээс ч сүүлийн үеийн нөүтбүүкүүд өөр дээрээ Wimax дугаар суурилуулах боломжтой болчихсон учраас нэмэлт модем авах шаардлагагүй, зөвхөн дата дугаар авахад л хангалттай.

Ойрын ирээдүйд юмыг яаж мэдэх вэ, бага сургуулийн сурагчид бүгдээрээ Chromebook-тэй болох ч юм билүү? Багш нар өөрийн Chromebook дээр сурагчдынхаа даалгаврыг онлайнаар шалгачихдаг болох тэр цагт гэрийн даалгавраа гэртээ мартсан, дэвтрээ хаячихжээ гэж шилбээ маажна гэсэн ойлголт үгүй болно.

2011/12/31

Шинэ жилийн мэндчилгээнүүд 2011-2012

2011 оны сүүлчийн нийтлэл
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
jagaarj.cdeq.mn
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай

Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

———————————————————————————–

Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!

2011/11/09

MsgBox (функц) VS MessageBox (класс)

Message box (Мессеж бокс) харилцах цонх нь програмдаа ямар нэгэн мэдээллийг хэрэглэгчдэд өгөх, итгэлтэй байгаа эсэхийг лавшруулан асуухад ашигладаг хамгийн түгээмэл аргуудын нэг билээ.
Би энэ удаад .NET фрэймворк дээрх өөрийн багахан туршлагаасаа хуваалцая. MsgBox болон MessageBox хоёрын ялгааг төдийлөн анзааралгүй програмдаа хольж бичсэнээс эргээд цэгцлэх гэж багагүй цагийг зарцуулсан тул цонхон орчны форм програм хөгжүүлэгч залуус анхаараад авахад илүүдэхгүй болов уу.
MsgBox("Hello there!")
MessageBox.Show("Hello there!")
Програмын хэл бүр хэрэглэгчдэд мэдээлэл өгөх цонх үзүүлэх өөрсдийн функц, класуудтай.
Жишээ нь вэб-д суурилсан програм (web based, rich internet application) бичих бол ихэнхдээ javascript-н window.alert() эсвэл ямар нэгэн классын alert() гэсэн аргыг дуудах нь элбэг.
Харин дэсктоп-д суурилсан програмын (desktop application) хувьд .NET фрэймворк бол Msgbox.show() эсвэл MessageBoxShow() харин Oracle-н Java дээр бичиж байгаа бол ихэнхдээ JOptionPane класыын showMessageDialog функцыг дууддаг.

Мэдээллийн технологийн үг хэллэгийг монгол хэл рүү нутагшуулахад төвөгтэй байдаг гэдэгтээ та санал нийлэх биз ээ. Зарим англи хэл дээрх нэр томъёог дуудлагаар нь галигчилж, ард нь дугуйн хаалтанд англи хэл дээрх нэрийг нь бичлээ. Нэмэлт мэдээлэл Google-с хайхаар бол монголоор хайснаас англиар хайсан нь илүү үр дүнтэй.

Ингээд үндсэн хэсэгтээ оръё. Анх оюутан байхаасаа л мэдээллэх цонх ямар функцээр дуудах вэ гэвэл "Мессеж боксын шоу" гэээд цээжилчихсэн болохоор яг ямар синтаксаар бичдэгээ төдийлөн анзаардаггүй байлаа.

VB.NET (VIsual Basic .NET)
VB.NET хэл дээр мэдээллэх цонхыг 2 аргаар дуудаж болно.

1. MsgBox - функц
Microsoft.VisualBasic сангийн нийтийн хандалттай, статик функц. Хэрэглэхэд маш хялбар, нэр нь хүртэл богинохон 6 тэмдэгттэй миний ашиглах дуртай функц.

2. MessageBox - класс
.NET-н анхны классуудын нэг. Синтаксын хувьд MsgBox-с бага зэрэг ялгаатай бичигддэг. 10 тэмдэгттэй.

2011/06/07

Шинэ үеийн хаяглалт IPV6 хаяанд ирлээ - "IPV6 DAY"


Internet Protocol-н одоогийн бидний хэрэглэж байгаа IPv4 хувилбар нь 0.0.0.0 -с 255.255.255.255 хүртэлх статик хаяглалт буюу дэлхийд гарцтай 32bit-н дугаарлалт хийх чадвартай байдаг ч 2011 онд дуусна гэж төлөвлөсөн байдаг. Албан байгууллага, сургуулийн хувьд интернэт урсгалд гарцтай нэг цорын ганц IP хаягтай байдаг бөгөөд энэ хаяглалтыг хэлээд байгаа хэрэг. Харин дотоод сүлжээнд Router-т холбогдсон 192. -р эхэлсэн IP хаяг бол давхардаж болдог.
Энэхүү хаяглалтын хязгаараас гарах арга бол IPV6 гэдэгтэй бүгд  санал нийлж, дэлхий даяараа шилжих гэж байна. Ингэснээр одоогийнхоос 4 тэрбум дахин их цахим төхөөрөмжинд IP хаяг оноох боломжтой болж байгаа юм. 
Энэ олон мянган компьютерийг нэгэн зэрэг шууд холбох боломжгүй учраас маргааш буюу 2011.06.08 -нд  "WORLD IPV6 DAY" болж Google, Facebook, Yahoo!, Akamai, Limelight Networks зэрэг томоохон компаниуд 24 цагийн хугацаанд туршилтийн журмаар IPV6-г идэвхжүүлнэ. Энэ шилжилтэнд энгийн хэрэглэгчид ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Зөвхөн ISP, Техник үйлдвэрлэгчид, Үйлдлийн систем зохиогчид болон бусад компани, аж ахуй нэгжүүд IPv4-с IPv6-д шилжих бэлтгэлээ хангах ёстой.
Таны компьютер, ISP чинь IPv6-д бэлэн эсэхийг мэдэхийг хүсвэл ЭНД дарж шалгаж болно. Таны интернэт холболт IPv6-г хараахан дэмжихгүй байгаа бол санаа зоволтгүй ISP компаниуд удахгүй энэ хаяглалтыг дэмждэг болохоос өөр замгүй, энэ хөтөлбөрт хамрагдаж буй дэлхийн томоохон вэбсайтууд IPv4 хаягаар ханддаг хэвээрээ байна.
дэлгэрэнгүйг http://worldipv6day.org

2011/05/14

CS207 - А.Жаргалсайхан багшийн оюутнуудын 70 оноо

Доорх "70 оноо" гэсэн товчин дээр дарна уу.

CS203 - А.Жаргалсайхан багшийн оюутнуудын 70 оноо

Доорх "70 оноо" гэсэн товчин дээр дарна уу.

CS207 Friday-4 OS Seminar Slides

1-Р БАГ - "SW07" /II-р байр/


2-Р БАГ "OS-4"


3-Р БАГ "SSA" //I-р байр//


4-Р БАГ "SW-OS"


5-Р БАГ "SEED" /III-р байр/


6-Р БАГ "ҮЙЛДЛИЙН СИСТЕМ"

CS207 Monday-3 OS Seminar Slides

1-Р БАГ "OPEN SOURCE" /III-р байр/


2-Р БАГ "ANDROID TEAM" /I-р байр/


3-Р БАГ "BEGINING"


4-Р БАГ "GENERAL PURPOSE" /II-р байр/


5-Р БАГ "SSHS"

2011/05/12

"ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР 2011" ШУТИС-КТМС

МТА 20 жилийн ой "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР 2011"

Төсвийн орлогыг бүрдүүлэгч
Засгийн газрын зардлыг санхүүжүүлэгч эх үүсвэр
Засгийн газраас улс орны нийгэм эдийн засгийг зохицуулдаг гол хэрэгсэл
Энэ бол ТАТВАР


"БИД ИРЭЭДҮЙН САНХҮҮЧИД 2011" тэмцээн ШУТИС-КТМС
(OFFSHORE, 7+1, АЖИЛЧИН ЗӨГИЙ, FREEDOM, ХААН, TAX IN TIME,
 LEADER, THUMBS UP, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАГ)

2011/04/15

САНАЛ АСУУЛГА

CDEQ - Зар [Beta]

Оюутнууд та бүхэнд ямар нэгэн байдлаар бусдад түгээх зарлалын чанартай мэдээлэл гардаг л биз дээ. Цаасан дээр бичээд сургуулийнхаа энд тэндгүй наах нь олон хүнд хүрнэ гэхэд эргэлзээтэй. Нааж амжаагүй байтал чинь цэвэрлэгч хуулаад авчихна. Оюутнууд та бүхний энэ хүндрэлийг бага ч гэсэн шийдхээр CDEQ-Зар блог нээгдлээ.
Флаш дискээ мартсан, олсон, ном худалдаж авна, зарна гэх мэт төрөл бүрийн зарлалын чанартай мэдээллээ zar@cdeq.mn хаяганд дурын и-мэйл хаягнаасаа илгээхэд энд нийтлэгдэнэ.
Зарласан, Зарлуулсан хүмүүс эндээс биенийгээ олно гэж найдаж байна.

2011/04/08

ЗАРЛАЛ: Ажилд авна

[ХҮН АВСАН]
1.) HTML, PHP хэлний зохих мэдлэгтэй, байгууллагын вэб сайт хариуцаж ажиллах хагас цагийн ажилд хүн авна.
Шаардлага:
-хариуцлагатай байх
-хувийн зохион байгуулалт сайтай байх
-програм хангамжийн мэргэжилтэй байх
Оюутан байж болно. Цалин: 350 000₮, УТАС: 70111736, 88048805
(Шаардлага хангасан хүмүүс утсаар холбогдоно уу?)

[НЭЭЛТТЭЙ]
1.) Цахилгааны инженер ажилд авна. Утас: 88048805.

2.) Хичээлээс гадуур гар утасны програм бичих, вэб сайт хийх болон бусад IT ажил хийх сонирхолтой 1-ээс 2-р курсын Програм хангамж, Мэдээллийн системийн ангийн оюутнууднуудтай хамтарч ажиллана. Урамшуулал өндөр. УТАС: 95141282 Өлзийсайхан.

3.) Тогооч ажилд авна. 91918160.

4. ) Дизайнерийн чиглэлээр сургууль төгссөн дизайнер MCS-д ажил авна. УТАС: 88115538

5.) Ёкозунанэт ХХК-д Сервер, сүлжээний инженер ажилд авна.

Тавигдах шаардлага:
  • Ёс зүй сайтай, суурь хүмүүжил сайтай.
  • Мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн.
  • Cisco, Linux, internet технологийг эзэмшсэн буюу дуртай.
  • Ажлын ачаалал даах.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Ажилаа тайлагнах, хүнтэй зөвлөх, төлөвлөгөөтэй ажиллах чадвартай.
  • Тууштай ажиллах.
УТАС: 9908-0511

2011/04/01

Инээдмийн баярын мэнд хүргэе! (Dynamic View)

Jagaarj.cdeq.mn блогийн динамик харагдац.
Дэлгэцийн агшинг JagaaRJ.
Инээдмийн баярын энэ сайхан өдөр Blogger-уудад дуулгах сайхан мэдээлэл байна. "Blogger Dynamic View"-г ашигласнаар та блогоо доорх 5 янзаар илүү дэвшилтэт вэб 2.0 технологийг ашигласан, дахин ачаалагдах шаардлагагүй, интерактив хэлбэрээр харуулах боломжтой боллоо.

Flipcard: хандахдаа [blogURL]/view/flipcard
Mosaic: хандахдаа [blogURL]/view/mosaic
Sidebar: хандахдаа [blogURL]/view/sidebar
Snapshot: хандахдаа [blogURL]/view/snapshot
Timeslide: хандахдаа [blogURL]/view/timeslide

Миний динамик харагдац - http://jagaarj.cdeq.mn/view
Гэхдээ эдгээр технологийг ашиглаж блогыг чинь харах хэрэглэгчид сүүлийн үеийн Internet Explorer 8+, Firefox 3.5+, Chrome, Safari хөтөч ашигладаг байх шаардлагатай. Бүх харагдацын төрлүүдэд баруун дээд буланд хайлт хийх товчлуур байгаа нь контент хайхад илүү хялбархан болгож өгчээ.

Блогдоо энэ боломжийг олгохдоо доорх 3 нөхцөлийг хангах хэрэгтэй:
1. Таны блог нийтийн байх ёстой. Блогруу хандахын тулд нэвтэрч орох шаардлагагүй байх
2. Блогийн feed идэвхтэй байх ёстой. Settings | Site feed цэснээс идэвхжүүлсэн байх
3. Динамик харагдацыг  идэвхтэй байлгах. Settings | Formatting цэснээс Enable Dynamic Views -г Yes болгох.
Динамик харагдац нь блогын энгийн харагдац шиг олон боломжууд байхгүй ч блог, вэбийн хамгийн чухал үзүүлэлт болох хурдыг өндөр түвшинд байлгаж чадна. Хэрэв та энэ боломжийг блогтоо нэмэхийг хүсэхгүй бол Settings | Formatting цэснээс "Disable dynamic views" гэж сонгож болно.

Cdeq - домэйн дээр байршилтай зарим блогын Динамик харагдац:
Сийрүүлэн бичсэн эх сурвалж: All about Dynamic Views for Readers

2011/03/28

Ms Office 2007, 2010-н DOCX форматын үл ойлголцол

Ms Office 2010 хувилбар гарснаас хойш хуучин ашигладаг байсан Ms Office 2007-оо устгаад суулгаж орхив. Шинэ оффисийн интерфэйс, дизайний шийдэл нь тэр нэг мөчийг хүртэл их таалагдаж байлаа. Ms Office Word 2010 програм дээр боловсруулсан бичиг баримтыг *.docx (XML) форматаар хадгалаад Ms Office Word 2007 програм дээр нээхэд үг хоорондын хоосон зайнууд нь устаж байжээ. Одоогоор ажил дээр минь миний хувийн хэвлэгч машин байхгүй тул хувийн тооцоолуур дээрээс зөөврийн хадгалах төрөөмжинд хуулж нийтийн хэвлэх машинаар хэвлэдэг. Хэвлэгч машинд холбогдсон тооцоолуурт Ms Office Word 2007 суусан бол миний бичиг баримтыг хэвлэхэд том асуудал үүснэ. (Үг хоорондын зайнууд санамсаргүйгээр устана)
Ө.х: MsOffice2007,2010-нDOCXформатынүлойлголцол гэж өөрчлөгдөнө.

Ямар шалтгаанаас болж ийм зөрчил үүсч байгаа судалтал энэ нь 
Office 2010-таа биш Office 2007-д хамааралтай асуудал аж. Office 2007 Service Pack 2 (2008 оны 9/25-нд гарсан)-оос хойш энэ алдааг зассан бөгөөд 2010-т шинэ "Compatibility Mode settings" ашигладаг болсон байна. 
Манайхны ихэнх тооцоолуурт дээр үед гарсан Serial-г нь хуулаад л асуудалгүй суучихдаг Office 2007 SP1 байдаг тул SP2 суулгах эсвэл Ms Office 2010 суулгаж бүрэн Upgrade хийхээс нааш ийм алдаа гарсаар байх болно.

Ямар нэгэн програм хангамжийн хувьд дараагийн шинэ хувилбар гарснаас хойш хуучин бүх хувилбаруудаа Upgrade (сайжруулалт) хийтэл нилээдгүй урт хугацаа хэрэгтэй байдаг. Эсрэгээрээ шинэ хувилбар нь хэрэглэгчдийн хүртээл болж чадахгүй бол сайжруулсан хэрэглэгчид Downgrade (бууруулалт) хийх нь ч бий.

Тэгэхээр энэ асуудлыг шийдэх 4 арга байна.

1. Microsoft-н  Office 2003-т ашиглагддаг *.doc форматаар файлаа хадгалах.
Хоосон зайны алдаанаас сэргийлэх хамгийн хялбар арга. Гэвч энэ нь Open XML-д суурилсан оффисын файл форматын шинэ боломжуудаг хэрэглэж чадахгүй. Мөн файлын хэмжээ шинэ docx форматаас хэд дахин илүү байна.

2. Ms Office Word 2010 -аас бичиг баримтаа *.pdf форматаар хадгалах.
Та Office 2010 ашигладаг байгаад боловсруулсан бичиг баримтаа бусад хүмүүст тараах бол pdf форматаар хадгалахад их тохиромжтой. Файлын хэмжээ ч бага. Форматын алдаа ч үүсэхгүй. Гэвч таны илгээсэн бичиг баримтыг үзэх хэрэглэгчид таны ашигласан фонт байхгүй байх,  зургын чанарт муу зэрэг дутагдалтай.

3. Ms Office 2007-г Update хийх.
Таны компьютерт хуучны Service Pack 1 байгаа бол Service Pack 2-оо сайжруулахыг зөвлөж байна. Энэ сайжруулалт нь зөвхөн DOCX форматын алдааг засаад зогсохгүй Оффисын програмууд дээр ажиллаж байх явцад гардаг гэнэт гацах, хэвжүүлэлт эвдрэх, фонтын эргэлзээнүү арилах юм. Та шинэ Office 2010-г суулгахыг хүсэхгүй байгаа бол энэ хамгийн тохиромжтой хэлбэр.

4. Ms Office 2010 суулгах.
Монголын нөхцөлд хүмүүс албан ёсны лицензийг нь худалдаж авч хэрэглэх боломж хэр байгаа билээ. Office Professional 2010 - гэхэд өөрөө 500$ үнэтэй. Интернэтээс кракдсан хувилбарыг нь татаж авч суулгаж болох боловч энэ нь эргээд таны аюулгүй байдалд хор хөнөөлтэй. Интернэтээр дүүрэн байгаа програмуудын түлхүүр, крак, патчуудаын ихэнх нь цаанаа хортой код агуулж байдаг. Тиймээс баталгаатай, аюулгүй крак олтлоо түр хүлээсэн нь дээр. 

Ер нь нээлттэй эхийн [Open Office] програм суулгах нь бидний хувьд ашигтай. Крак, патч хайх шаардлагагүй, хууль зөрчихгүй. Гадныхан бол хулгайн програм ашиглахыг дэлгүүрээс юм хулгайлж авч гарсантай адил ойлгодог.
Дэлхий даяар, тэр тундаа Монголчуудын 90%-с дээш нь Windows үйлдлийн систем, Ms Office програм ашиглаж, танил болчихсон. Тэгэхээр бүгдээрээ Open Office ашигла гэж тулгах нь хэцүү, хэрэглэгч өөрөө ямар програмаа ашиглахаа шийднэ. 
Манайхны хувьд мэдээллийн технологийн бичиг үсэг тайлагдалтаараа дундаж хэрэглэгчид дийлэнх. Тэдгээр хэрэглэгчдийн эрэлтийг дотоодын варез сайтууд, дуудлагын компьютерийн засварчид нийлүүлнэ. Хэрэглэгчдийн програмын эрэлтийг хангаж байгаа гэдгээ ойлгож варез сайтууд ч гэсэн үнэн зөв, аюулгүй, баталгаатай мэдээлэл хэрэглэгчдэд хүргэхээр эрмэлзэх хэрэгтэй гэж би бодож байна.

Би оффисын програмыг 500$-р худалдаж авна гэвэл итгэхэд тун хэцүү шүү. Үнэгүй гээд хэрэглэж дадсан програмаасаа өөр програмыг ашиглахад ч ярвигтай. Гэхдээ цаг нь ирэхээр мөнгийг нь төлсөн програм ашигладаг болно гэдэгт эргэлзэхгүй байна. 
Одоохондоо Install+Patch. :)

2011/03/03

Gegeen.com - н эрхлэн гаргасан НОМНУУД

Австрали улсыг сонгож сурлацхаар шийдсэн оюутан залууст зориулж  "Гэгээн Ундарга Холбоо" ТББ буюу бидний мэдэх www.gegeen.com -оос эрхлэн гаргасан доорх 4 номыг санал болгож байна. /Ктмс дотор үнэгүй хүргэж өгнө/

"Англи хэл амжилттай суралцах Алтан түлхүүр"
ҮНЭ: 5000₮, Утас: 50503773
/Ктмс дотор үнэгүй хүргэж өгнө/
Энэхүү Ерөнхий Англи хэлний номонд Англи хэлний хамгийн мэдэж байх шаардлагатай, ерөнхий дүрмүүдийг аль болох ойлгомжтой оруулахыг хичээсэн ба Англи хэлийг сурахад тус болохуйц ерөнхий Англи хэл болон IELTS шалгалтын бүтэц стратегиуд, мөн Англи хэлийг аль хэдийн сураад, IELTS шалгалтанд өндөр оноо авчихсан, энэ хэлээр ярьдаг орчинд ажиллаж, амьдарч буй хүмүүсийн бодит туршлагыг агуулсан бусад цуврал бүтээлүүдтэй давхар танилцаарай.

"IELTS-олон улсын англи хэлний
 шалгалтыг амжилттай өгцгөөе"
ҮНЭ: 5000₮, Утас: 50503773
/Ктмс дотор үнэгүй хүргэж өгнө/
Зөвхөн гүнзгийрүүлсэн шатанд суралцах бодолтой дундаж болон дундаас дээгүүр англи хэлтэй улс гадаадад гарвал маш их мөнгөө хэмнэх ба очсоны дараа орчинтойгоо хурдан дасан зохицож, шинээр найз нөхөдтэй, ажил төрөлтэй болоход дөхөмтэй байдаг.

"Австралийг сонгохын учир"
ҮНЭ: 6500₮, Утас: 50503773
/Ктмс дотор үнэгүй хүргэж өгнө/
Австралийн ажлын визүүд, тэтгэлэгт хөтөлбөрүүд зэрэг онц сонирхолтой мэдээлэл бүхий Австралийг сонгохын учир ном хэвлэгдэн гарлаа. Уг номд Австрали улсын тухай, Австралид ажиллах, суралцах, жуулчлах зорилгоор ирэх боломжуудын тухай, Австрали улсад хэрхэн хөлөө олох тухай болон 10-аад Монголчуудын бодит амьдралын туршлагаас багтаасан маш сонирхолтой мэдээллүүд багтжээ. Таны олон мянган долларыг чинь хэмнэх үнэт мэдээллээр баялаг болж чадсанд бүрэн итгэлтэй байна.

"АВСТРАЛИД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАХ НЬ"
ҮНЭ: 3000₮, Утас: 50503773
/Ктмс дотор үнэгүй хүргэж өгнө/
Энэ номноос Австралийн боловсрол, Австралид суралцах тухай, тэтгэлэг зээл тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чадна.

КТМС сайт болон хичээлийн блогуудын RSS

Цаг тутам өсөн нэмэгдэж байгаа интернэтийн мэдээлллийн урсгалаас зөвхөн өөрт хэрэгцээт мэдээлэл олж авахад хэцүү болжээ. Харин бид RSS - Really Simple Syndication буюу Шинэчлэлт тандагч гэж орчуулагдаад байгаа xml ашиглаж вэб, блогын мэдээллийг хялбаршуулсан форматад хувиргагчийг ашигласнаар мэдээллийг төрөл бүрийн rss уншигч, и-мэйлээр хүлээж авах нь маш их цаг хэмнэж чаддаг. КТМС-н зарим багш нар, өөрийн ордог хичээлийн блогуудын RSS хаягийг дор сийрүүлэн бичэв. 
Би өөрийн хичээл ордог оюутнуудын и-мэйл хаягийг бүртгэж авч И-мэйл subscribe хийж байгаа билээ. Ингэснээр таныг хичээлийн блогт зочилж нийтлэгдсэн шинэ нийтлэл уншиж амжаагүй байсан ч таны и-мэйлд очих тул мэдээлэл авахад илүү хялбар байх юм. 
Цаашид хичээлийн блогуудын RSS-г http://feeds.cdeq.mn/ХИЧЭЭЛИЙНКОД гэсэн форматаар байршуулах төлөвлөгөөтэй байна.

1. JAGAARJ блог
URL - http://jagaarj.cdeq.mn


4. КТМС вэб сайтын шинэ мэдээлэл
URL - http://csms.edu.mn
RSS - http://feeds.cdeq.mn/csms
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх


5. CS203-Объект хандлагат програмчлал
URL - http://cs203.cdeq.mn
RSS - http://feeds.cdeq.mn/cs203
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх


6. CS207-Үйлдлийн систем
URL - http://cs207.cdeq.mn
RSS - http://feeds.cdeq.mn/cs207
@ - И-мэйлээр мэдээлэл авахаар бүртгүүлэх

2011/02/28

CS207 - Хэрэгцээт линкүүд

ИРЦ БҮРТГЭЛ:
http://url.cdeq.mn/cs207irts
БИЕ ДААЛТЫН НҮҮР:
http://url.cdeq.mn/csms.bd.nuur
ANTIHIDDEN:
http://url.cdeq.mn/antihidden.exe
ITPEC - OS - СЕМИНАР:
http://url.cdeq.mn/cs207manual
FOXIT PDF READER:
http://url.cdeq.mn/foxitpdf
WINRAR:
http://url.cdeq.mn/winrar
ECLIPSE:
http://url.cdeq.mn/eclipse
BORLAND C:
http://url.cdeq.mn/borlandc
NETBEANSE-6.9-ml:
http://url.cdeq.mn/netbeans
JAVA JDK-6-windows-i586:
http://url.cdeq.mn/jdk

2011/02/23

THE PiXuAL party ”2” xөгжмийн эрх чөлөөг мэдрэх өдөр


THE PiXuAL party ”2” буюу амьд хөгжимийн тоглолт болдог энэхүү party маань дахин зохиогдох гэж байна.

Энэ удаагийн party-ны онцлог гэвэл Оранже club-д хийгдэж байгаа бөгөөд тоглолтонд хүрэлцэн ирсэн азтай нэгэн үзэгчид бидний гарийн бэлэгийг өгөхөөр болсон байна.





Тоглолтонд урилгаар:
~Vatame
~Memories of tale
~Unicorn
~Broken toys
~Motorway
~Void
~Platinum (нэмж хамтлагууд ирэх магадлалтай)
Тоглогдох бөгөөд Мөн хvссэн Seт-ээ захиалан сонсч болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. (Тах:3000) 

2011/02/09

КТМС Техник хангамж мэргэжил - (CSMS HW)

ШУТИС-КТМС, HW мэргэжлийн танилцуулга 2011

2011/02/08

КТМС-н охидын шинэ рок хамтлаг "IXORA"

Монголын охидын рок хамтлаг "IXORA" нь 2010 оны 6-р сарын 7 нд байгуулагджээ. Охидын хамтлаг маань КТМС-н оюутнуудаас гаралтай тул манай оютнууд дэмжээрэй. IxoRa хамтлагийн хүсдэг зүйл бол "Өмнө нь хаана ч, хэн ч тоглоогүй тэр хөгжмийг эрэлхийлж, өөрсдийн хүсэл зоригоосоо тэр хөгжмөө хайх" юм байна.
Нэрний тухай: 
IXORA-(Мөнхийн ургадаг цэцэгний нэр , хурц шийдэмгий бас гоо сайхан мөн хүмүүст ухаарлыг бэлэглэдэг гэсэн бэлэгдэлтэй цэцэг )
Гишүүд:
-Гитарчин, дуучин Dono/Everose/,
-Басс гитарчин, дуучин Tsatsral/Musungvnj/ ,
-Бөмбөрчин Лхам/Bvjee/ гэсэн 3-н хүний бүрэлдэхүүнтэй oхидын хамтлаг. Анх 4-н гишүүнтэй байгуулагдаж байсан. Соло гитарчин маань өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч 3-улаа үлдсэн ч Dono соло гитар сурч урьдын адил басс гитарчин Tsatsral,дуучин Dono 2хамт дуулж байгаа.
Урсгал:
Анх Grunge Rock-р тоголж байсан бол одооноос шинээр ALTERNATIVE METAL  /Art rock,Progressive metal, Atmospheric rock, Avant-garde/  урсгалаар тоглохыг хичээж байгаа гэхдээ ... одоогоор өөрсдийн зохиосон 2 дуутай..  Нирвана коверлодог байсан одоо шинэ урсгалаараа Tool,Deftones...гэх мэт Art rock хамтлагуудыг коверлож байгаа.
Уран бүтээл:
Одоогоор Art rock урсгалын "Хүний новшийн сэтгэл", "Зөрчил" гэсэн 2 дуутай.
Хэлэх дуртай үг:
Үхсэн ч ороокдоо үнэнч...
Анхны тоглолт:
Анх нэг хамтлаг болоод хамгийн анх гарсан тайз гэвэл Playtime 2010-н Их Завсарлага дээр болсон шалгаруулалт юм байна.25хамтлагаас 10ыг нь шалгаруулж авсан.Тэр 10т нь багтаж чадсанаараа маш их урам авсан хэхэ.. Тэгээд орсон хамгийн анхны тоглолт нь Playtime 2010 байсан.